АНУ-ын корпорациуд ардчилагч нарын цохилтыг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын корпорациуд ардчилагч нарын цохилтыг хүлээж байна

АНУ-ын корпорациуд ардчилагч нарын цохилтыг хүлээж байна

Ажлын байрны аутсорсингаар (ажлын байрны шилжүүлэлт) мөн валютын солилцоо шилжилтийг дардаг компаниудын эсрэг хүчтэй арга хэмжээ авахыг уриалж байна. Ардчилагч нар ирэх жилийн сонгуулиар Конгресст хяналтаа тогтоохын төлөө ийм ажиллагаа явуулах болжээ.

Сенатын Ардчилсан намын цөөнхийн лидер Чак Шумер лхагва гаригийн өглөө Мичиган мужийн сенатор Дебби Стабеноу ба Индиана мужийн сенатор Жо Доннелли нарын хамт энэ төлөвлөгөөгөө танилцууллаа.

Энэ нь “Шилдэг гэрээчлэл” нэр авсан АН-ын шинэ хөтөлбөрийн хоёр дахь хэсэг бөгөөд Дональд Трампыг ялахад тусалсан ажилчдад зориулагджээ.

Ардчилагч нарын хөтөлбөрт ажлын байр ба үндсэн байрлалаа АНУ-аас гаргаж байгаа үйлдвэр компаниудын эсрэг авах арга хэмжээ тусгагджээ. Компаниуд нь гадаадад гаргах үе хүртэлх бүх орлогоос нийт 35 хувийн татварыг төлүүлэхээр уг баримтад тусгаж өгсөн байна. Одоо бол гадаад дахь бүх хөрөнгөө буцаан авчиртал нь тэднээс татвар авахгүй байгаа аж.

Компаниуд нь мөн ажлын байрны шилжилтийн зардлыг гаргаж чадахгүйд хүрээд байгаа. Нөгөө талаасаа ажлын байрыг АНУ-д эргүүлэн авчирсан компаниуд зардлынхаа 20 хувийг татвараас чөлөөлүүлнэ.

Засгийн газрын захиалагч нар нь ардчилагч нарын төлөвлөгөөний хүрээнд илүү хатуу шаардлагатай тулгарах юм. Тэнд ажлын байраа тогтмол гадаадад гаргадаг компаниудыг “ичгүүрийн жагсаалтад” оруулан олон нийтэд зарлах асуудал оржээ. Аутсорсинг явуулдаг компаниудаас зарлагын төвийг нь 10 хувиар нэмэгдүүлэхийг тэдний төлөвлөгөөнд тусгасаг байна. Энэ нь компаниудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх болно. Ардчилагч нарын төлөвлөгөөнд Трампын дуртай сэдвийн нэг Хятадыг тусгасан байна. Өөрийн валютыг дутуугаар үнэлэн ханшийг барьж байгаа орнуудад үүрэг тавих эрхийг Холбооны засгийн газарт өгсөн хуулийн төсөл боловсруулахыг тэд шаардлагадаа оруулжээ. Өнөөгийн системээр валютын ханшаар тоглогч орон гэсэн тодорхойлолтыг зөвхөн Сангийн яам л гаргах эрх үүрэгтэй байгаа.

Шумер нь эртнээс Хятадын валют ба худалдааны бодлогыг шүүмжилж ирсэн ба харин ардчилагч нар уламжлалаараа даяарчлалын давуу талд таатай бишээр ханддаг. Гэтэл Трамп ажилчин ангид хандан Бүгд найрамдахчуудын хуучинсаг үзлийг эвдэж, худалдааны томоохон түншээ бут ниргэн гарч ирсэн билээ.

Ардчилагч нарын шинэ хөтөлбөрийн зарим заалтууд нь Трампын амлалт ба түүний засаг захиргааны явуулж байгаа NAFTA гэрээг эргэн харах, ажлын байрыг хадгалах зөвлөл байгуулах, америкчуудыг ажилд авахыг холбооны засгийн газраас шаардсан журмыг чангалах зэргийг хуулбарлан авчээ.

Өнгөрсөн долоо хоногт ардчилагч нар “Шилдэг гэрээчлэл” хөтөлбөрийн хүрээнд уусан нэгдэж байгаа хорооллын тохиролцоог илүү нарийнаар хянах, эм тарианы үнийг буулгах талын төлөвлөгөөг танилцуулсан юм. Хөтөлбөрийн дараагийн шатны танилцуулгад дээд боловсрол, дэд бүтцийн зардлын талаар тусгах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж