Францын “Air France” компанийн 330 гаруй хүнтэй нисэх онгоц Хойд Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужинтай мөргөлдөх дөхсөн талаар албаныхан мэдээлжээ. Боинг-777 нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай 100 км ойртож очсон аж. Баллистик пуужинг газар унаснаас 10 минутын дараа нисэх онгоц ижил замаар нисч таарчээ. Хойд Солонгосын пуужин агаарт байх үед нисэх онгоц Японы хойд хэсгийн Хоккайдо арлын баруун хэсэгт нисч явсан аж. Баллистик пуужин загасчлал болон олон улсын далайн худалдааны зам бүхий Японы эдийн засгийн бүсэд унасан байна.
Хойд Солонгосын баллистик пуужин олон улсын нислэгтэй агаарын орон зайг дайрч өнгөрснийг АНУ-ын Пентагон мэдээлжээ. Энэ хэргийн дараа Францын нислэгийн албаныхан Хойд Солонгосын эргэн тойронд нисэхийг хориглосон бүсээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Өмнө нь 2014 оны долдугаар сард Малайзын агаарын тээврийн 283 зорчигчтой МН17 нислэг Украины дээгүүр нисч явахдаа Бук ангиллын пуужинд оногдож сүйрсэн билээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ