Ирэх долоо хоногт ТНБД-ыг томилох болов уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт ТНБД-ыг томилох болов уу?

Шинэхэн хуулийн хэрэгжилт хэрхэн явж байгааг сонирхохоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Мөнбаттай уулзлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатараас дараах тодруулгыг хийлээ.

-Боловсролын дэд сайд, мөн Төрийн нарийн бичгийн дарга нарыг хэзээ томилох вэ. Хичээлийн шинэ жил эхлэх цаг ойртож, ажил ч ундарч байна. Гэтэл хоёр гол хүн томилогддоггүй?

-Засгийн газрын хуралдаанаар шийддэг асуудал. Ирэх долоо хоногийн эхээр Засгийн газар хуралдана гэсэн товтой байгаа. Эхний хуралдаанаар шийдэх болов уу гэж харж байна.

-Томилгоог хийхэд таны саналыг авах уу?

-Мэдээж санал солилцох л байх. Одоогоор санал солилцоогүй байна. Судалж байгаа болов уу.

-Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан “Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөллөө” гэж мэдэгдсэн. Та энэ асуудалд ямар тайлбар хийх вэ?

-Тэр бол Засгийн газрын шийдвэр. Түүнд би тайлбар өгөх боломжгүй.

-Сайдаар томилогдсон даруйдаа та тусгай сургуулиудад ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг судална гэж хэлсэн. Тусгай сургуулиудад үүссэн асуудал нэг талдаа гарсан уу?

-Мэдээлэл дээр нь ажилласан. Манай яам руу мэдээлэл нэгтгэгдээд ирсэн . Ажил цуглангуут сургуулиуд дээр нэг бүрчлэн очиж ажиллана. Ажил авах үед сургуулиуд амарчихсан байсан учраас хойшлуулсан.

-Тусгай сургуулийн багш нарыг бэлтгэх талаар ямар бодлого барьж байна вэ?

-Одоо бол цаасан мэдээлэл, цаана нь байгаа бодит боловсон хүчний нөөц хоёрыг харьцуулж үзэж байна. Нэг ёсны судалгаа хийж байна гэсэн үг. Нөгөө талаас багш нарыг бэлтгэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх шаардлага байгаа. Шинжлэх ухаан технологийн сан дээр баррел сурах бичиг бэлтгэх бололцоотой болж байна.

Наймдугаар сарын 10-наас ажил жигдрэх байх. Тэр үеэр сургууль, цэцэрлэгүүдээрээ ажиллана даа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж