Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Ёнсү дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр Ёнсү дүүргийн ахлах сургуулийн 12 сурагч, 2 багшийн хамтаар долдугаар сарын 24-29-ний өдрүүдэд Монгол Улсад зочиллоо.
Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Солонгос сурагчид Чингис хааны хөшөөт цогцолбор, Элсэн тасархай, Хархорин хот зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан, малчин айлд зочлон монгол ахуй, зан заншлаас суралцаж, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд, Үндэсний урлагийн их театрыг үзэж сонирхсон нь сурагчдад өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа.
Мөн нийслэлийн 23, 39, 50 дугаар сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулж, дотно яриа өрнүүлж найз нөхөд болцгоолоо.
Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сурагчдын угтан авч Монгол орон, Чингэлтэй дүүргийнхээ талаар танилцуулж, үдэлтийн зоог барьж, багш хүүхэд бүрт монгол дээл, аяллын үеийн фото зургуудын эвлүүлэг бүхий зурагт хуудас, CD бэлэглэсэн юм.
Чингэлтэй болон Ёнсү дүүргийн “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 39, 50 дугаар сургуулийн сурагчид ирэх 8 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд Ёнсү дүүрэгт зочилно.
Эх сурвалж: ЧД
Холбоотой мэдээ