“Ятгын хатан хаан” эх орондоо эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

“Ятгын хатан хаан” эх орондоо эмчлүүлж байна

8-р сарын 31-нд “Forever Fashion” загварын том хэмжээний шоу гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн хөлд дарагдаж, сүр дуулиантайгаар зохион байгуулагдах гэж байна.

“Ятга хөгжмийн хатан” хэмээн ард түмэндээ үнэлэгдсэн Соёлын тэргүүний ажилтан, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ эх орондоо ирээд, хавдрын эмчилгээ хийлгэж байгаа аж.

Авьяаслаг уран бүтээлч маань өнгөрсөн зургадугаар сард ходоодны хорт хавдрын III шатанд орж, БНСУ-д яаралтай мэс засал хийлгэхээр зорьсон билээ. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын зөвлөгөөний дагуу БНСУ-ын Мёнжи эмнэлэгт цаг алдалгүйгээр амжилттай хагалгаанд орсон байна.

Мөн түүний эмчилгээний зардалд 240 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд “Хатан ятгын эгшиг тасрахгүй” сайн үйлсийн аянг өрнүүлж, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулснаар хавдрын хагалгааны ард гарч чаджээ.

Түүнийг эх орондоо ирсэн гэдгийг дуулаад ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй утсаар холбогдоход “Хагалгаа маань маш амжилттай болсон. Одоо Хавдар судлалын үндэсний төвд хэвтэж, химийн эмчилгээ хийлгэж байна. Би эхний химийн тариагаа БНСУ-ын Мёнжи эмнэлэгт хийлгээд, хоёр дахь тариагаа Монголд хийлгэсэн. Хагалгааны дараагаар химийн эмчилгээг хагас жил гаруй хугацаанд хийлгэх шаардлагатай байгаа. Ирэх есдүгээр сард БНСУ-ын Мёнжи эмнэлэг рүү буцаж, хяналтад орох юм. Уран бүтээлчдийн маань нэгдсэн тоглолтоос олсон хандив хагалгаанд маань дэм болж, энэ олон хүмүүсийнхээ сэтгэлийн буянаар л хавдрын хагалгааны ард гарлаа. Одоо химийн эмчилгээгээ хийлгээд л тухайн үедээ л төлбөрөө төлөөд явж байгаа” гэв.

А.Сүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж