Мал амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Мал амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүллээ

Мал амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан дээрх сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.

Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэн зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.

Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглодог.

Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа хорооныхоо мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж