Эльбиков Хонгор Бадмаевич Увс аймагт айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Эльбиков Хонгор Бадмаевич Увс аймагт айлчиллаа

Эльбиков Хонгор Бадмаевич Увс аймагт айлчиллаа

ОХУ-ын Халимаг Улсын Соёл аялал, жуулчлалын сайд Эльбиков Хонгор Бадмаевич тэргүүтэй төлөөлөгчдийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Халимаг Улсын “Тюльпан” 8 хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн хамтлаг, “Ойрад түмэн” ТББ-ын Халимаг Улс дахь салбарын тэргүүн зэрэг зочид ирлээ.

Тэрээр “Ойрад түмэн -2017” олон улсын язгуур урлагийн наадамд оролцохоор хүрэлцэн иржээ. Энэ удаагийн Халимаг Улсын төлөөлөгчдийн гол зорилго нь Ойрад түмний “Язгуур урлагийн их наадам”-ын зохион байгуулалтын ажилтай танилцах, Баруун Монгол тэр дундаа Увс аймагт ардын язгуур өв соёл, зан заншил, үндэсний хэл аялгуу, ахуй соёл хэрхэн хадгалагдан үлдсэнийг судлах, улмаар 2018 онд ОХУ-ын Халимаг Улсад Ойрад түмний “Язгуур урлагийн их наадам”-ыг ОУ-ын түвшинд яаж өргөн хүрээтэй зохион байгуулах тухай туршлага судалж байгаа юм байна. Энэхүү айлчлалын үеэр Халимаг Улс ба Увс аймгийн хооронд соёл аялал,жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах аялал, жуулчлалын маршрутыг боловсруулах талаар санал солилцож, Халимаг Улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд албан ёсоор гардууллаа.

Тус наадам нь Увс аймгийн Түргэн сум Хиргэний Оршин тогтнохуй жуулчны баазад 2017 оны 8-р сарын 3-5 ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.

Эх сурвалж: uvs.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж