ОХУ-ын ерөнхий сайдын орлогчийг хил нэвтрүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхий сайдын орлогчийг хил нэвтрүүлсэнгүй

ОХУ-ын ерөнхий сайдын орлогчийг хил нэвтрүүлсэнгүй

Молдавын засгийн газар ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозиныг дипломат маргааны улмаас хил нэвтрүүлэлгүй буцаасан байна. Дмитрий Рогозоны нисэх онгоцыг буцаасан шалтгаанаа 2014 онд ОХУ Крым хойгийг Украинаас буцаан авсны эсрэг дипломат эсэргүүцэл хэмээн тайлбарлажээ. Энэ хэргийн дараа Дмитрий Рогозин Молдавын засгийн газрыг хурцаар шүүмжилсэн байна. Харин Молдавын засгийн газраа түүнийг хил нэвтрэхийг хориглосон хүний жагсаалтад оруулснаа дараа нь зарлажээ.

Украин, Румын улсын дунд орших Молдав нь төрийн үзэл санаа, хэл, соёлын хувьд хуваагдмал улс аж. Тус улсын ОХУ-ыг дэмжигч Трансднистр бүс нутаг нь 1990-ээд онд иргэний дайнаар салж, Москвагийн дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарлажээ. Молдавын засгийн газар Барууныг дэмждэг боловч ОХУ-ын талыг баримтлагч ерөнхийлөгч Игорь Додон гарч ирснээр зөрчил үүсчээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France- Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж