Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо наймдугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 5, 6-ний өдрүүдэд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын бизнес танхимаар зөвхөн тус хуралд оролцох зочид төлөөлөгчдийг угтан авч, үдэн гаргах болсон юм байна. Иймээс наймдугаар сарын 5-6-ний өдрүүдэд “Чингис хаан”- бизнес танхимаар захиалга авахгүй гэдгийг зорчигчдод хандан Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдлээ.
Г.ХОРОЛ