Одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж Парист автын осолд орж, амиа алдсан билээ. “Ард түмний гүнж” хэмээх цолыг хүртсэн түүнийг дурсан санаж буй эдгээр өдрүүдэд Диана гүнжийн туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай олон шинэ баримтууд ил болж байна. Тухайлбал, Диана гүнжийн хөвгүүд болох хунтайж Уильям болон Харри нар “Бидний ээж Диана: амьдрал ба өв” баримтат кинонд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Мөн тун удахгүй гарах “Диана: түүний түүх” баримтат кино нь гүнжийн амьдралынхан тухай шинэ баримтуудыг дэлгэжээ.
“Диана: түүний түүх” баримтат кино нь гүнжийн илтгэх урлагийн хичээлийнх нь бичлэгээс бүрджээ. Хунтайж Чарльз болон Камилла Паркер-Боулзийн харилцаа олон нийтэд ил болох үед Диана гүнж хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон сая ярилцлагад бэлдэж, илтгэх урлагийн хичээлд суудаг байв. Түүний багш Ди Питер Сеттелин гүнжийн алдааг өөрт нь харуулахын тулд бүх хичээлээ бичлэг болгон хадгалж байсан ажээ. Харин өнөөдөр энэ бичлэг Диана гүнжийн туулж өнгөрүүлсэн амьдралыг өгүүлэх үнэ цэнэтэй материал болж байна.
Диана гүнж багш Сеттелинд бүх зүйлээ ярьдаг байсныг бичлэгээс харж болох ажээ. Тухайлбал, тэр “Хурмын өдөр миний амьдралын хамгийн муухай өдөр байсан. Бид ердөө 13-хан удаа уулзсан. Ойролцоогоор зургаа, долоон жилийн өмнөөс бид бие биедээ ойртохоо больсон. Учир нь, Чарльз шаардлагагүй гэж үздэг байлаа” гэжээ.
Үүний зэрэгцээ, тус дүрс бичлэгт Диана гүнжийн эмгэнэлт хайрын түүхээ ярьжээ. Тэрбээр 24 настайдаа өөрийн бие хамгаалагч Барри Маннакид дурласан гэнэ. Гэвч тэдний харилцаа ил болмогц, бие хамгаалагчийг нь ажлаас нь халж, гурав хоногийн дараа хөнөөсөн байна.
Бэлтгэсэн: Ц.Уран