“Apple” компанийн дөрөвдүгээр улирлын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар өссөн юм. Компанийн зүгээс 4.13 сая ширхэг “Mac” компьютер зарж, 23 хувийн өсөлттэй байсан бол “iPhone” утас 16,24 сая ширхэг буюу 86 хувиар илүү зарагджээ. Харин уналтын үеэс компанийг аварсан бүтээгдэхүүн болох “iPod”-ын худалдаа долоон хувиар буурч, 19,45 сая ширхэг байсан бол “iPad” 7,33 ширхэгийг худалдаалсан байна.
Энэ мэдээллийн дараа тус компанийн хувьцааны үнэ дөрвөн хувиар нэмэгдэж, ойролцоогоор 354 ам.доллар болсон байна. Гэвч Жобс ажлаасаа чөлөө авч байгаа гэсэн мэдээлэл гарснаас хойш буюу мягмар гаригийн арилжаа эхлэх үед хувьцааны үнэ 2,2 хувиар буурсан аж. Калифорни мужид байрлалтай тус компанийн ашгийн 62 хувь нь АНУ-аас гадуур, Ази Номхон далайн зах зээлээс ирсэн байна.
Э.Очирт