Японы шинэ Засгийн газар бүрджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Японы шинэ Засгийн газар бүрджээ

“Хааны эрэлд-2012” цэргийн хамтарсан сургуулилтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Тэрбээр Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг нийт 14 сайдыг шинэчлэн томилжээ. 

Абэгийн Засгийн газарт шадар сайд, санхүүгийн сайд Таро Асо, Сайдуудын кабинетын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихида Суга болон эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэрийн сайд Хиросигэ Сэко нар албан тушаалаа хадгалж үлдсэн байна. 

Шинэ сайдууд

Таро Коно

Японы Гадаад хэргийн сайдаар Таро Коно томилогджээ. Өмнө нь тэрбээр энэ албан тушаалыг дөрвөн жил найман сар хашиж байсан удаатай. 

Ицунори Онодэре

Харин Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Ицунори Онодэре томилогдсон байна. Тэрбээр энэ албан тушаалыг 2012-2014 оны хооронд хашиж байв. Ицунори Онодэре нь 2013 оны арван нэгдүгээр сард болсон Япон болон ОХУ-ын батлан хамгаалах, гадаад хэргийн сайд нарын анхны уулзалтад оролцож байсан туршлагатай. 

Сэйко Нода

Засгийн газрын хамгийн чухал албан тушаалын нэг захиргааны хэргийн сайдын албан тушаалд Либераль-Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн тэргүүн асан Сэйко Нодаг томилжээ. 

Тосимицу Мотэги

Мөн эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалд Тосимицу Мотэги томилогджээ.

Тэцума Эсаки

Окинава болон хойд нутаг дэвсгэрийн асуудал хариуцсан сайдын албан тушаалд аялал жуулчлал, тээвэр, дэд бүтэц болон улсын газар нутгийн асуудал хариуцсан сайдын орлогч Тэцума Эсакиг тус тус томилсон байна. 

Бэлтгэсэн: Ц.Уран

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж