Ив Сен-Лораны эрчүүдийн ертөнц

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Ив Сен-Лораны эрчүүдийн ертөнц

Сүхбаатарын гудамжинд Бага тойруугийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэлх 300 метр авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнийн 23:00 цагт хаалаа.

-ХХ зууны шилдэг дизайнерүүдийн нэг Ив Сен-Лораны төрсөн өдөр наймдугаар сарын 1-нд тохиов-

Ив Сен-Лоран өөрийн урланд

«Орчин цагийн эмэгтэй хүний хувцас бүтээж өөрийн эриний өөрчлөлтөд оролцсоноо би мэдэрдэг. Би түүнийг хувцасны тусламжтайгаар хийсэн юм. Дэлхийн эмэгтэйчүүд өнөөдөр брюкийн костюмын хослол, смокинг, хоёр энгэртэй жакет, тренчи өмсөж байгаагаар нь бахархдаг» гэж Ив Сен-Лоран ярьсан байдаг. Түүний хамтрагч Пьер Берже хэлэхдээ “Тэрбээр загварыг шүтэн биширсэн нэгэн. Гэхдээ загвар дахь эмэгтэйчүүдэд дурласан байлаа” гэсэн юм. Тэрээр бидний хувцасны ертөнцөд эрэгтэйчүүдийн хувцсыг бэлэглэсэн юм. Түүний буянаар бид нүцгэн биендээ смокинг, урт түрийтэй гутал өмсөх болсон юм. Их мастерын төрсөн өдрийг далимдуулан дээд ангиллын загварын ертөнцөд ямар хувьсал, хэрхэн хийснийг харцгаая. 

Рекламын компани, намар-өвөл 1967. Смокинг, намар-өвөл 1967 цуглуулгаас, Нью-Йоркийн Загварын технологийн дээд сургуулийн дэргэдэх музей.

Рекламын компани намар-өвөл 1967.

Dior ордонд бүтээсэн хамгийн анхны бие даасан цуглуулгаараа Ив Сен-Лоран Францыг аварлаа гэж хэвлэлүүд түүний “Трапец өмд”-ний тухай бичиж байлаа. Тэр цуглуулгаа анх Зөвлөлтөд үзүүлэхээр авчирсан нь бас учиртай. Учир нь тэрээр орос сарафанаас санаа аван бүтээсэн юм. Түүний 1960 оны цуглуулгын мотоциклын богино хүрэм, водолазка гэх битүү цамц, нарийн сүлжмэл ханцуйтай булган пальто зэрэг нь Диорын удирдлагад гэнэтийн бөгөөд айдас төрүүлсэн учир түүнийг Марк Боанаар сольсон юм. Харин 1967 онд Ив өөрийн ордныг нээгээд хэнд ч захирагдахгүй болж чаджээ. Удалгүй 1967 оны цуглуулгаа гаргахад тэнд смокинг гарч ирсэн юм. Тэр нь Бьянкийн Жаггерийн хуримын хувцас болон шуугиан тарилаа. Дизайнерийн муза бөгөөд ойрын найз бүсгүй, кинонд ер бусын үзэсгэлэн төгс Катрин Денев тэр эрэгтэй хүний хувцасны загварт ухаангүй дуртай болсон юм. Загварын сэтгүүлүүд энэ трендийг тэр даруйд нь шүүрэн авлаа.  

Рекламын компани Yves Saint Laurent, 1991. Vogue Paris сэтгүүлийн гэрэл зураг, 1975.

Ив Сен-Лоран, Катрин Денев, 1963 он. Ив Сен-Лоран, Катрин Денев 2002 оны сүүлчийн үзүүлбэр дээр.

2002 онд Ив ажлаа тайлагнан тэтгэврийн амралтаа авахаар шийдсэн ба сүүлчийн үзүүлбэртээ тэр өөрийн бүх хайртай загвар өмсөгч нараа цуглуулсан юм. Төгсгөлд нь тэд бүгд смокингтай тайзан дээр гарцгаан их мастерт хүндэтгэл үзүүлсэн юм. 

Летиция Каста, Ив Сен-Лоран, Катрин Денев төгсгөлийн кутюрын үзүүлбэр дээр, 2002.

Гэхдээ Ив эмэгтэйчүүдийн моодыг ганцхан смокингээр баяжуулаагүй юм. Голчлон эрчүүдийн өмсдөг байсан өндөр түрийтэй гутлыг анх 1967 оны цуглуулгадаа оруулснаар эмэгтэйчүүдийн салшгүй хувцас болжээ.

Рекламын компани намар-өвөл 1967. Yves Saint Laurent гутал, Vogue US сэтгүүлд, 1963.

 

Рекламын компани Saint Laurent pre-fall 2013. Рекламын компани Yves Saint Laurent, 1978.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж