Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей маргааш буюу наймдугаар сарын 4-ний өдөр анхны хуралдаанаа хийх гэж байна.
Энэ удаагийн хурлаар Венесуэлийн засаглал болон Үндсэн хуульд шинэчлэл хийх юм. Харин Венесуэлийн парламентад олонх болсон сөрөг хүчний нам Үндэсний хуулийн ассамблейн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд буй.
Үүний зэрэгцээ, Мадуро үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах, үнэн бодит мэдээллийг түгээх комиссыг Үндсэн хуулийн ассамблейд байгуулахыг санал гаргажээ.
Сануулахад, өнгөрсөн тавдугаар сард Николас Мадуро Үндсэн хуулийн ассамблейн хуралдааныг бүх нийтийн санал асуулгагүйгээр хуралдуулах шийдвэр гаргасан нь Венесуэльд эмх замбараагүй байдлыг улам өдөөсөн юм. Улмаар Венесуэлийн ард түмэн Засгийн газар болон Ерөнхийлөгчийгөө огцрохыг шаардсан билээ.
Гурван сар үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас 120 хүн амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртсэн. Засгийн газар нь эсэргүүцлийн акцад оролцсон ойролцоогоор таван мянган хүнийг баривчилсан бөгөөд тэдний 1.4 мянган нь хорих ангид сууж байна.
Бэлтгэсэн: Ц.УРАН