Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцлаа

Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцлаа

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажлын явц болон одоо хийгдэж буй ажлуудын талаар төслийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК-ийн захирал Юү Ду Хёнь танилцуулсан бол Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг нар Монгол Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлэхдээ Төв байгуулагдсанаар манай иргэд үзлэг, оношилгоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-д ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийг энэ төвд суурилуулснаар өвчтөний онош зөрөхгүй болохоос гадна оношилгооны алдаанаас үүдэн гардаг нас баралтыг бууруулах, орон нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай газарт илүү хүртээмжтэй, онцгой үйлчилгээ бий болох зэрэг давуу тал бий болох юм гэлээ.

Уулзалтанд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Сангийн Яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Солонгосын асуудал хариуцсан зөвлөх Б.Энхмаа, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төсөл хэрэгжүүлэх нэгж Солонгос талаас Экспорт – Импорт банкны төлөөлөл болон “ҮОЭТ”-ийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК, зөвлөх Жанглим консорциумын төлөөлөлүүд оролцлоо.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж