Энэ оны эхний улиралд IBM корпорацийн борлуулалт гурван хувиар өсч, Нью Йоркийн Армонк бирж дээр арилжаалагдаж буй хувьцаа нэг бүрийн үнэ 4,18 ам.доллар болж өсчээ. Тус корпораци эхний улирлын байдлаар шинэ компьютер болон тоног төхөөрөмжийн борлуулалтаас 29 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Одоогоор IBM корпораци нь технологийн салбарт орлогоороо хоёрдугаарт жагсаж байгаа бол өнгөрсөн долоо хоногт Intel корпораци чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн юм. IBM-ийн гүйцэтгэх захирал Сэм Палмисано сүүлийн үед analytics software болон cloud computing-д их хэмжээгээр хөрөнгө оруулж байна. Түүнчлэн IBM корпораци ноён Палмисаногийн санаачилсан бүхнийг тоон системээр удирдахаар боловсруулсан Smarter Planet төслийг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа ажээ.
Б. Энхцэцэг