СГЗ Г.Золжаргалын бие чилээрхжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

СГЗ Г.Золжаргалын бие чилээрхжээ

СГЗ Г.Золжаргалын бие чилээрхжээ

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргалын бие тун тааруу байгаа тухай мэдээлэл манай агентлагт ирлээ. Хэд хоногийн өмнө тэрбээр тархины цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Наадмын өдрүүдэд урлаг уран сайхны нэвтрүүлгээ хөтлөөд инээж суусан тэрбээр юуны учир ийн гэнэт цус харвасан нь тодорхойгүй байгаа ажээ.

МҮОНТ-д сэтгүүлчээс эхлээд редакторын албыг олон жил хашиж, тус байгууллагаар нүүр бардам овоглодог цөөхөн уран бүтээлчийн нэг нь Г.Золжаргал. Сэтгүүлч Г. Золжаргал 2007 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан бөгөөд  МҮОНТ-д ажиллах хугацаанд 2050 орчим нэвтрүүлэг, 50 гаруй баримтат кино бүтээсэн уран бүтээлч юм.

Д.Цээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж