Бразилийн Конгресс ерөнхийлөгчөө хамгаалав

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Бразилийн Конгресс ерөнхийлөгчөө хамгаалав

Эвдэрч хэмхрэн хэрэглээнээс гарсан гар утсаа хаяж байхын оронд түүгээрээ дэлхийн тэмцээнд орвол ямар вэ?

Бразилийн Конгресс ерөнхийлөгч Мичель Темерийг авлигын хэргээр шүүхэд дуудагдахаас хамгааллаа. Сөрөг хүчнийхэн Конгресст явуулсан санал хураалтад олонхын саналыг авч чадаагүйгээс ерөнхийлөгчийн авлигын хэргийг Дээд шүүхэд шилжүүлсэнгүй. Санал хураалтын дараа Конгрессын гишүүд хоорондоо муудалцаж, нэгнээ хэл амаар доромжилж, түлхэлцэх, хуурамч мөнгөн тэмдэгт шидэлцсэн байна. Ерөнхийлөгчийг дэмжигчид Мичель Темерийг огцруулснаар эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх аюултай хэмээн мэдэгджээ. 

Бразилийн ерөнхийлөгч Мичель Темер мах савалгааны JBS группын захирлаас 12 сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутгагджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сард дуусах аж. Тэрбээр өнгөрсөн жил экс ерөнхийлөгч Дильма Роуссеффыг Конгресс огцруулсны дараа суудал залгасан юм.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж