АНУ ОХУ-ын эсрэг худалдааны дайн зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

АНУ ОХУ-ын эсрэг худалдааны дайн зарлалаа

АНУ ОХУ-ын эсрэг худалдааны дайн зарлалаа

АНУ шинэ хориг тавьснаараа ОХУ-ын эсрэг бүрэн хэмжээний худалдааны дайн зарлаж буй хэрэг юм хэмээн ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурснаар баталгаажсан шинэ хориг нь 2016 оны Цагаан ордны сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон Украинд явуулсан үйл ажиллагааных нь хариуд ОХУ-ыг шийтгэж буй хэрэг аж. Дмитрий Медведев Фейсбүүк хуудсандаа АНУ-ын шинэ засаг захиргаатай харилцаа сайжрах найдварыг шинэ хориг үгүй хийлээ хэмээн бичжээ.

Вашингтоны Конгресс өнгөрсөн долоо хоногт шинэ хоригийг баталсны хариуд Кремлийн талаас ОХУ дахь АНУ-ын Элчин сайд болон Консулын газрын 755 америк ажилтныг улсаасаа гаргах захирамж гаргасан юм. АНУ-ын тагнуулын байгууллагаас өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын талаас хөндлөнгөөс оролцож, Дональд Трампыг ялалт байгуулахад тусалсан хэмээн хардаж мөрдөн шалгалт хийжээ.

АНУ-ын шинэ хоригт Хойд Солонгос, Иран улсын эсрэг арга хэмжээ багтжээ. Үүний хариуд Тегераны талаас АНУ нь Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээгээ зөрчсөнд буруутгасан байна.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж