Олимпийн наадмын хошой аварга, тулгуурт харайлтын төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тэрбээр “Би үнэхээр эрч хүч дүүрэн, эрүүл саруул, сэтгэл хангалуун байна. Миний дасгалжуулагч багш Виталий Петров бид хоёр бат суурьтай болох үүднээс дасгал сургуулилтдаа анхаарч, бүр эхнээс нь бэлтгэлээ хийж байгаа. Дахин тэмцээний талбарт өрсөлдөх гэж байгаадаа баяртай байна. Энэ л миний хамгийн дуртай ажил” хэмээн ярьжээ. Мөн Исинбаева “Би Москвагаас эхлэх болно. Харин дараа нь Донекцт болох Сергей Бубкагийн нэрэмжит тулгуурт харайлтын бүх оддын уулзалт тэмцээнд оролцоно. Магадгүй Парист болох Европын танхимын аваргаас өмнө ганц, хоёр тэмцээнд оролцох байх” хэмээжээ.
Дашрамд дурдахад, 2011 оны Европын заалны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Францын нийслэл хотноо болох юм.
С.Цэлмэг