Ц.Хуланг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилов

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Ц.Хуланг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилов

Ц.Хуланг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь

Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн

Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.

Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн

ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтэд “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.

Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.

Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.

Орос, англи хэлтэй.

Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж