“Сарнай” хүүхдийн төвийн аяныг зогсоохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

“Сарнай” хүүхдийн төвийн аяныг зогсоохоор болжээ

“Сарнай” хүүхдийн төвийн аяныг зогсоохоор болжээ

Хүний өөрийн нийлсэн олон хүүхдийг өсгөж буй М.Сарнай хэмээх бүсгүйн талаар бид өмнө нь сурвалжлан хүргэж байсан билээ. Тэрбээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн бэлэглэсэн таван ханатай гэртээ өөрийн зургаан хүүхдээс гадна өрөөлийн есөн хүүхдийг хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байсан.

М.Сарнай цаашдаа “Сарнай” хүүхдийн төвийг байгуулахаар зорьж, “Нэг хүн Нэг тоосго” аяныг эхлүүлээд байсан юм. Харамсалтай нь “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байгаа ажээ.

Энэ талаар сайхан сэтгэлт бүсгүй Ц.Сувд-Эрдэнэ фейсбүүк хуудсаараа дамжуулан “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоосныг мэдэгдсэн байна.

Тэрбээр “Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судалж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90%- нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно” гэдгээ илэрхийлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж