АНУ-д автын зах зээл унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

АНУ-д автын зах зээл унаж эхэллээ

АНУ-д автын зах зээл унаж эхэллээ

Америкийн авто машин үйлдвэрлэгчдийн худалдааны хэмжээ өнгөрсөн сард буурчээ. Bloomberg агентлагт шинжээчид мэдэгдэхдээ үүнээс дээгүүр үзүүлэлт гарна гэсэн байлаа.

Сүүлийн хэдэн жилд ажиглагдсан дээд зэргийн эрэлт Америкийн авто үйлдвэрлэлийг аварна гэдэгт итгэл муутай болж байна.

General Motors шинжээчид 8 хувиар авто машины худалдаа буурна гэж байсан ч 15 хувиар алджээ. Ford компанийн худалдааны хэмжээ 7,4%-иар буурав. Fiat Chrysler Automobiles NV машины эрэлт 10 хувиар буусныг бүртгэлээ.

Гэсэн хэдий ч Америкийн авто үйлдвэрлэгч нарын дунд шинжээчдийн дүгнэлтээс давсан үзүүлэлтэй компаниуд байгаа. Toyota Motor Corp. худалдааны хэмжээгээ RAV4 маркийн эрэлтийн буянаар 3,6 хувиар нэмэгдүүлж чадлаа. Шинжээчид тэднийг бас л унана гэж байсан юм. Nissan ба Honda шилдэг үзүүлэлтэй байв.

Авто машины эрэлт ердийн америк хэрэглэгчдээс гадна автомашин түрээсэлдэг компаниудын дунд буурчээ.

‘Зарчмын хувьд бид, автын үйлдвэрлэлийн хувьд шилдэг байж чадахгүй, дараагийн жилд ч асуудалтай байна гэж хүлээж байгаа. Гэхдээ үүнийг сүйрэл гэж үзэхгүй” хэмээн Autotrader гэдэг машины худалдааны онлайн-сайтын шинжээч хэлжээ.

Үүнээс өмнө, долоон жилийн турш АНУ-ын автомашины худалдаа байнга өсч иржээ. АНУ-ын автомобилийн аж үйлдвэрлэлийн оргил нь 2010 оноос хойш ажлын байр бий болгох драйвер байлаа. Одоо Уолл-стрит автомобилийн аж үйлдвэрлэл уналт руу явж байна гэсэн түгшүүртэй болоод байна. АНУ-ын General Motors үйлдвэрүүдэд олон мянган ажилчдад хүнд үе тулгарлаа. Оны эхнээс GM Лордстаун дахь үйлдвэрийнхээ гуравдугаар ээлжийг зогсоожээ. Нийт 1200 хүн ажилгүй боллоо.

Одоохондоо автомашины худалдаа буурсан нь 2007−2009 онуудын хямралтай харьцуулахад хариугүй бага байна. Тэр үед машины эрэлт 10 жилийн хугацаанд хамгийн бага байсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж