Трампыг хөнөөнө эсвэл огцруулна гэж зөгнөжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Трампыг хөнөөнө эсвэл огцруулна гэж зөгнөжээ

Трампыг хөнөөнө эсвэл огцруулна гэж зөгнөжээ

Наймдугаар сарын 21-ний нар хиртэлтээр АНУ-д 115 км-ын зурваст сарны сүүдэр тусна.

Америкийн зурхайчид энэ жилийн төгсгөл рүү Дональд Трампын ерөнхийлөгчийн засаглал дуусна эсвэл хүчирхийллээр төгсөнө гэж хэлж буйг Newsweek сонинд өгүүлжээ.

Зурхайчид Уэйд Кейвс ба Маржори Орр нар наймдугаар сарын нар хиртэлтийн үед (1909, 1927, 1945, 1963, 1981, 1999) Билл Клинтоныг үгүй хийх оролдлого, Рональд Рейганыг хөнөөх оролдлого, Жон Ф. Кеннедийг хөнөөсөн хэрэг, Хирошима ба Нагасакийн эмгэнэл, Франклин Д. Рузвельт нас барсан, Цагаан ордны тэргүүн Уильям Тафтыг хөнөөх гэсэн дэлбэрэлт бүхий Чикагогийн самуун дэгдэж байсныг хэлж байна.

-Энэ хиртэлт ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэл дагуулна гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээн зурхайчид үзэж байна.

Тэмдэглэснээр, Трамп өөрөө хиртэлттэй жил төрсөн учраас энэ үзэгдэлд илүү өртөмтгий гэж тэд хэлжээ. Хиртэлт наймдугаар сарын 21-нд болох бөгөөд сарны сүүдэр нь зуугаад км-ын өргөнтэй зурвасаар дамжин өнгөрнө. Хиртэлт хоёр минут орчим үргэлжлэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж