Монголын рок поп урлагт өөрсдийн дуу хоолойгоор олонд танигдаж, уран
бүтээлийн замд орсон цөөхөн хэдэн дуучид байдгийн нэг нь Life
FM-104-хөтлөгч Joshua юм. Түүнтэй онлайнаар холбогдож хоромхон яриа
өрнүүлснээ хүргэж байна.
-Joshua хаана байгаа вэ. Тоглолтоос чинь хойш өөрийн тань талаар сураг алдраад байна?
-Америкт сурахаар ирээд удаж байна. Одоохондоо хэл сураад л байж байна даа.
-Монгол байгаа найзууд болон FM-ийнхээ хамт олонтой холбоотой байдаг уу?
-Хааяа холбоо барилгүй яахав. Манай FM-н Тамара, Аманда хоёр бас энд байгаа.
-Хэзээ Монголдоо ирэх вэ. Ирээд уран бүтээлээ хийнэ биз дээ. Бизнист хөл тавья гэж бодож байна уу?
-Дуулах тухай бодол алга. Тэр талаар бодох ч сөхөөгүй явна. Сурч мэдэх юм их байна гэх үү дээ.
-Hip hop хамтлаг дуучдыг соёлгүй бас дээр нь боловсрол багатай гэх ойлголт их байдаг. Энэ тал дээр таны бодол?
-Олон хүн тэгж боддог. Дээд сургууль төгссөн хүн олон байдаг шүү дээ.
Удахгүй энэ бодол өөр болох байх аа. Жишээ нь, Тимон, MC Ариука, Цэцэ,
Жий, Татар хамтлаг гээд л дурдвал олон л доо.
Сүүлийн үед Монголын рэппэрүүд нэг нэгнээ доромжилсон аястай дуу гаргах боллоо. Энэ хип хопын хөгжил мөн үү?
-Тэр чиглэлдээ бол мөн байх аа. Энэ урлаг чинь өөрөө их олон урсгалтай шүү дээ.
-Студийн ажлыг чинь хэн үргэлжлүүлж байгаа вэ?
-Миний хамгийн сайн найз Жавхаа гээд залуу студийн ажлыг маань үргэлжлүүлж байгаа. Саяхан энд нэг салбараа нээсэн.
-Нэг хэсэг Гала хамтлагийн Болороотой өөрийг чинь нэг гэр орсон гэх яриа гараад байсан. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Бид зөвхөн найзууд. Би найз охинтой. Одоохондоо гэрлэхэд арай
эрт байна л гэж бодоод байна. Одоогоор хамт амьдраагүй ээ.
-Монголдоо ирээд юу хийе гэж бодож байна?
-Бусдын адил эх орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно доо.
-Залуучууддаа хандаж юу гэж уриалмаар байна?
-Монголд байгаа залуустаа юу хийж чадна түүнийгээ л сайн хий гэж
хэлэхийг хүсдэг. Харин дэлхий даяар сурч, ажиллаж байгаа байгаа
залуустаа санасандаа хүрсэнийхээ дараа заавал Монгол руугаа буцаарай гэж
уриалмаар байна.
С.Тунгаа /shudarga.mn/