Ноос ноолуурыг дагалдах бичигтэй тээвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Ноос ноолуурыг дагалдах бичигтэй тээвэрлэнэ

Өнөөдөр ОХУ 18 жил хичээсний эцэст Дэлхийн худалдааны байгууллагын 156 дахь гишүүн болжээ.

Нийслэл хотод малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Тиймээс орон нутгаас ирдэг постууд дээр мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 

Иргэд хөдөө орон нутгаас малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ бичиг баримтаа бүрдүүлээгүйн улмаас хүндрэл үүсэх болжээ. Малчид, мал бүхий иргэд хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр ноос ноолуур, түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх ёстой гэдгийг Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Үүнд: 

  1. Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ
  2. Халдваргүйжүүлэлт хийсэн акт
  3. Мал эмнэлэг ариун цэврийн үйлчилгээний төлбөр төлсөн хуудас

Т.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж