Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьж, тодорхой шалгуур хангаснаар өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс гурван жилийн хугацаатай санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шатыг үнэлэхээр Коши Матайгаар ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг ажиллаад “Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон үзүүлэлтүүд хангагдлаа. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтад байлгасны үр дүнд төсвийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн биелж гарлаа” хэмээн дүгнэжээ.
ОУВС-гийн төлөөлөгчид долдугаар сарын 19-өөс эхлэн Улаанбаатар хотноо ажилласан бөгөөд өнөөдөр дүгнэлтээ гаргаад байна.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан харах боломжтой.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ