Тарвага алаад гудамжинд хаясан байжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Тарвага алаад гудамжинд хаясан байжээ

Тарвага алаад гудамжинд хаясан байжээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа 2” хорооллын 1005 дугаар байрны гуравдугаар орцны явган хүний зам дээр үхсэн тарвага хаясан байжээ. Энэ талаар өчигдөр /2017.08.01/ иргэд мэдээлжээ. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Р.Соронзонболд, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Эрбахит нарын хамтаар хяналт шалгалт хийсэн байна.

Тарвагыг хэн алж, хаанаас авчирсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Зооноз судлалын үндэсний төвийн биологич эмчид хүлээлгэн өгч, ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Д.Цэц

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж