Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог ч өнөөдөр /2017.08.02/ өнжлөө. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах аж.
Засгийн газрын танхимаас хэд, хэдэн сайд амралтаа авсан байгаа тул дээрх хуралдаан энэ долоо хоногийг өнжиж буй бололтой.
Онцлоход, Засгийн газрын хуралдаан өнгөрсөн долдугаар сарын 18-ний өдөр хуралдаж, БНСУ-ын “Кореа телеком корпораци”-иас ирүүлсэн саналыг үндэслэн “Монголын цахилгаа холбоо” компанийн 40 хувийг төрд буцаан авах шийдвэр гаргаснаас хойш хуралдаагүй байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ