“Ээж” кино дахин нэг шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

“Ээж” кино дахин нэг шагнал хүртжээ

“Ээж” кино дахин нэг шагнал хүртжээ

Олон Улсын кино фиствальд Монголын ‘Ээж’ уран сайхны кино амжилттай оролцжээ. Тодруулбал Франц улсад өнгөрөгч долдугаар сарын 25-нд зохион байгуулагдсан “Нэг улсаас нэг кино” наадмаас “Олны таашаалд нийцсэн Гран при”-г хүртсэн байна.

Энэхүү “Нэг улсаас нэг кино” Олон улсын кино наадамд дэлхийн 46 орны 75 бүтээлээрээ оролцсон байна. Монголын “Ээж” уран сайхны киног наадмын зохион байгуулагчид дүгнэхдээ “Энэ цагт алслагдан холдож буй эх, үрийн нандин холбоог хүн бүхний зүрх сэтгэлд нэгийг бодогдуулсан гүн утга бүхий бүтээл’ болжээ хэмээгээд Монголын уран бүтээлчдэд талархал илэрхийлж амжилт хүсчээ.

“Ээж” уран сайхны кино өмнө нь Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээж, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн билээ.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж