Ш.Алтантуяагийн хэрэгт Малайзын ЕС-ын холбоотон яллагдав

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэрэгт Малайзын ЕС-ын холбоотон яллагдав

Ш.Алтантуяагийн хэрэгт Малайзын ЕС-ын холбоотон яллагдав

Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл Agence France-Presse агентлагт нийтлэгджээ. Ш.Алтантуяагийн орчуулагчаар ажилласан шумбагч хөлөг худалдан авсан наймааг Францад шалгаж байгаа аж. Энэ хэрэгт Малайзын ерөнхий сайдын ойрын холбоотон Абдул Разак Багиндаг ялласан байна. Тэрбээр Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийг 2000-2008 оны хооронд батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад гол зөвлөгч нь байжээ. 

Францын шүүхээс Малайзын батлан хамгаалах яам 2010 онд Францын DCN үйлдвэрлэгчээс Scorpene болон Agosta ангиллын хоёр шумбагч худалдан авах нэг тэрбум еврогийн өртөг бүхий наймааг шалгаж байна. DCN нь гэрээний хүрээнд Францын батлан хамгаалахын “Thales” группын Ази дахь салбарт 30 сая евро төлсөн аж. Гэтэл ижил хэмжээний мөнгийг Разак Багиндагийн гол хувьцаа эзэмшигч байсан “Terasasi” гэх компанид шилжүүлсэн нь илэрчээ. Энэ наймаатай холбогдуулан Малайзын хүний эрхийн Суарам байгууллагаас гомдол гаргасан аж.
Францад долдугаар сарын 18-нд Разак Багиндаг авлига, хөрөнгө шамшигдуулсан хэргээр ялласан байна. Түүнчлэн хэрэгтэй холбоотойгоор Францын батлан хамгаалах салбарт ажиллаж байсан дөрвөн даргыг яллажээ.

Энэ хэрэг Абдул Разак монгол нууц амрагтайгаа уг наймаанд орчуулагчаар ажилласны хөлсөө тохиролцож чадалгүй муудалцсанаас үүдэн олон нийтэд ил болжээ. Монгол бүсгүйг буудаж хөнөөгөөд Куала Лумпурын ойролцоо биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн байдалтайгаар олдсон юм. Аллагын захиалагчаар Абдул Разакийг буруутгасан боловч Малайзын шүүх түүнийг цагаатгасан нь сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж