Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багт үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой транс” компанийн ажилчин монгол жолоочийг БНХАУ-ын иргэн хүнд даацын ачааны машинаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр гарчээ. Осол гаргаж хүний аминд хүрсэн этгээд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хуа-Жин” компанид ажилладаг аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шалгаж байна.
Н.Бүжин