Kitchen All “4 сая Монгол” аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Kitchen All “4 сая Монгол” аян эхлүүллээ

Kitchen All “4 сая Монгол” аян эхлүүллээ

Үндэсний тавилга үйлдвэрлэгч Kitchen All брэнд “МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ, 4 САЯ МОНГОЛ” гэсэн билэгт ерөөлөөр ээлжит аянаа эхлүүлж байна. Аяны зорилго олон хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжин, нийгэм рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, хүн амын тоо өсөн нэмэгдэхэд бяцхан хувь нэмэр оруулж байгаа юм.

Аяны хүрээнд 6 дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байгаа залуу гэр бүлд KitchenAll брэндийн хүүхдийн өрөөний иж бүрэн тавилга бэлэглэхээр боллоо. 

Дэмбэрэлбадуу-Бөртэ: Анх хүүгээ охин дүүтэй болгоод лболлоо гэж ярьж байсан ч бурхан бидэнд “ЗУРГААН САЙХАН ЭРДЭНЭ” бэлэглэсэн

-KitchenAll “МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ, 4 САЯ МОНГОЛ” аяны хүрээнд танай гэр бүлийг сонголоо. Гэр бүлээ танилцуулна уу?

-Намайг Дэмбэрэлбадуу-Бөртэ гэдэг. Миний ханийг Болдбаатар гэдэг. Хан-Уул дүүргийн ТҮК-д жолооч хийдэг. Би Бөртэ оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад, жирэмсний амралтаа авч, хүүхдүүдээ харан гэртээ байна. Манайх 3сараас 10 хүртэлх насны 6 хүүхэдтэй, жирийн л нэг залуу гэр бүл дээ.

-Сүүлийн үед гэр бүлүүд олон хүүхэдтэй байх нь их ховор болжээ. Та 2 анхнаасаа өнөр бүлтэй болохоор шийдсэн үү?

-Бид хоёр анх 2005 онд танилцаж, 2007 оны 11 сарын 25-нд ууган хүүгээ өлгийдэж авсан. Маргааш нь Улс тунхагласны баярын өдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, хань минь ихэд билэгшээж хүүдээ аваргын алдрыг өгсөн. Тэр үедээ бид хоёр одоо хүүгээ нэг охин дүүтэй л болгочихвол боллоо гэж төлөвлөж байсан болохоор хоёр дахь үрээ төрөн төртөл нь охин гэдэгт бат итгэж хүлээсэн ч хүү төрчихсөн/инээв/. 2 жилийн дараа гэгээн хайрын өдрөөр /2011.02.14/ Амин-эрдэнэ охинтой боллоо. Охиндоо ханьтай дахин нэг охинтой болъё, 2 хүү, 2 охинтой тэгээд л болоо гэсэн айхтар төлөвлөгөөтэй байсан.

-Тэр “айхтар” төлөвлөгөө яагаад өөрчлөгдчихсөн бэ?

-Охиноо 2 ойтой байхад төлөвлөгөөний дагуу эмэгтэй дүүтэй болгосон ч 3 жилийн дараа “гэнэтийн бэлэг”-ээ хүлээж авсан. Яг үнэндээ дахин хүүхэдтэй болох тал дээр би их эргэлзсэн лдээ. Хань минь хүнд хүн илүүддэггүй юм, чи бид хоёрт бурхан илгээсэн “гэнэтийн бэлэг” юм чинь хүүхэд дөрөв байсан тав байсан ялгаагүй л хоёулаа өсгөж чаднаа гэж намайг зоригжуулж ятгаж байлаа. Аавынхаа хүслээр төрсөн энэ хүү минь манай гэрийн хамгийн сахилгагүй нь, хамгийн том “босс” болсоон. Харин энэ жил 4 сард бага хүүгээ төрүүлсэн. Хүүгээ төртөл ажлаа хийж байгаад 7 сартайд нь дутуу төрүүлсэн ч 1-р төрөхийн алтан гарт эмч нарын ачаар эрүүл саруул сайхан хүүтэй боллоо. 

-Хүүхдийн инээд цалгисан өнөр бүл юмаа. Хүүхдүүд ээждээ хэр туслаж байна?

-Манай том хүү Өсөхбаяр бага дүүгээ маш сайн харнаа. Дүү Өнөрбаярынхаа хамт 40, 60 литрийн саваар ус зөөнө. Гэрээ цэвэрлээд, ногоо арилгаж, будаа агшаана гээд их л ажилсаг шүүдээ.

-Хөвгүүд гэхэд их ажилсаг юм. Охидууд хэр тусч вэ?

-Хоёр охин минь одоохондоо үүдний хэсгээ цэвэрлэнэ. Үүдэнд гуталнуудаа жирийтэл өрөөд хогоо шүүрддэг. Хааяа бас усанд явнаа.

-Хүүхдүүд нь зураг их зурах юм? Аав, ээжид зурах авъяас байдаг уу?

-Би багадаа зурдаг байлаа, манай хань бас их гоё зурдаг. Аав, ээжээсээ өвлөсөн ч байж магадгүй хүүхдүүд зураг их зурж, баримлын шавраар хөөрхөн дүрс хийж тоглох дуртай. Том хүү төгөлдөр хуурийн дамжаанд хэсэг явсан. Одоо гэртээ нотоо хараад casio дээрээ хөгжмөө давтдаг. Том охин минь нугарах дуртай. Том болоод гимнастикч болно гэдэг. Ер нь манай хүүхдүүд дуулж бүжиглэх их дуртай шүү.

-Хүүхдүүд нь аль цэцэрлэг, сургуульд сурдаг вэ? Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгээс зохиодог арга хэмжээнд хэр идэвхтэй оролцдог аав ээж вэ?

-Том хүү Өсөхбаяр 41-р сургуулийн 4а анги, Өнөрбаяр 41-р сургуулийн 2б ангид сурлаг. Хоёр хүү минь сурлага сайтай, их хичээнгүй. Охин Амин-Эрдэнэ энэ жил сурагч болно. Нандин-эрдэнэ, Амартүвшин хоёр 29-р цэцэрлэгт явдаг. Хань бид 2 сургууль, цэцэрлэгээс зохион байгуулдаг эцэг эхчүүдийн дундах тэмцээн уралдаанд их идэвхтэй оролцдог. Гар бөмбөг, сагсан бөмбөгний тэмцээнээс мөнгө хүрэл медалиуд авсан. Манай ханийн аав, ээж нь гар бөмбөг, сагсан бөмбөгний мэргэжлийн зэрэгтэй тамирчид байсан.

-Хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүргэх, авах зэрэг арын албанд туслах хүн байдаг уу?

-Ханийн минь ээжийг Сайнбилэг гэдэг. Ээж бидний хамгийн том туслагч. Ажлаа сэтгэл амар хийхэд тусалж хүүхдүүдийг минь харж асарч өгдөг. Үр хүүхдүүд минь өдий зэрэгтэй эрүүл, саруул ,өсөж байгаа нь ээжийн минь ач даа.

-Хүүхдийн хоол, хувцас зэрэг зардал их гардаг. Шуудхан асуухад санхүүгийн байдал хэр боломжтой вэ?

-Хань маань ТҮК-н жолооч болохоор, явсан эргэлтээр тооцож цалин авдаг. Сардаа 800-1 саяын хооронд цалин авдаг. Бид хоёр хоёулаа ажилдаг байхад сар, сардаа цалингаа төлөвлөж байгаад зохицуулдаг байлаа. Одоо хүүхдээ харж байгаа болохоор мэдээж өөрчлөгдсөн. Гэхдээ хүүхдүүдийнхээ ойр зуурын хувцсыг өөрөө оёхыг хичээдэг, гэртээ боорцогоо хийчихнэ гээд болж л байна даа. Хань минь үр хүүхдүүдийнхээ төлөө өглөө эртлэн гараад шөнийн 12 цагтай уралдаж орж ирнэ. Аавыгаа ирэхээс өмнө хоёр хүү минь гэрээ цэвэрлээд л хамаг юмаа цэгцлээд ирнэ шүүдээ. Хөвгүүд ээждээ, охидууд аавдаа эрхэлж хамаг нууцаа ярилцаад л хүүхдүүд их хөөрхөн ш дээ. Яг үнэндээ би олон хүүхэдтэй, төвөгтэй гэж санаж байгаагүй ээ.

-KitchenAll брэнд залуу гэр бүлийг дэмжих аяны хүрээнд танай гэр бүлд тавилга бэлэглэхээр болсон. Тавилгаа сонгосон уу?

-Бид нар энэ сайхан мэдээг сонсоод маш их баярласан. Зургаан сайхан эрдэнийн минь заяа түшиж байгаа болохоор хүүхдүүддээ зориулахаар шийдсэн. Хүүхдүүддээ давхар ор, хувцасны шүүгээ сонгосон. Шинэ тавилгаа харах гээдл хүүхдүүд минь тэсэн ядан хүлээж байгаа. Биднийг сонгосон KitchenAll брэнддээ баярлалаа. Цаашид олон залуу гэр бүлийг дэмжиж, эх орныхоо ирээдүй болсон энхрий үрсээ баярлуулж яваарай гэж хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж