Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хүүхнүүдийн яриа

Өөрийгөө хөөрхөн гэж хэлж байх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, төгс төгөлдөрт тэмүүлэх өгдөг байна.

Өглөө болгон сэрснийхээ дараа толинд хараад өөртөө таалагдахгүй байх зовлон зөвхөн танд тохиолддог зүйл биш. Өөртөө таалагдахгүй байх нь байдаг л зүйл. Харин үүнийг та өөрөө өөрчилж чадна. Үүний тулд өглөө бүр өөрийгөө толинд харах болгондоо “Би хөөрхөн” гэж хэлж бай.

Salon.com-нд нийтэлсэн өгүүлэлд бичсэнээр гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг бүсгүйчүүд өөрийгөө өөлөхийн оронд “ Би хөөрхөн, сайхан  харагдаж байна” гэж бодох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, гайхалтай өөрчлөлт авчирдаг гэжээ.
Эмэгтэйчүүд гадаад төрхөндөө хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй бөгөөд үргэлж илүү сайхан харагдахыг хичээдэг.  Гэвч байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж,  гоо сайхнаа хэвээр хадгалах нь хамгийн чухал аж. Тиймээс бүсгүй минь та өөрөө давтагдашгүй сайхан бүсгүй. Зөвхөн өөртөө л итгэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж