Налайх, Чойрын авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Налайх, Чойрын авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан “I аm in Love” цомгоо худалдаанд гаргасан билээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын ажлыг  эхлүүлэхээр ярилцаж, тохирлоо.

Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангиллын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж