Хандивлагчдад "Талархал" гардууллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Хандивлагчдад "Талархал" гардууллаа

Сири улс дахь нэгэн жижиг тосгонд олон улсын эмч нарын баг хоёр сарын турш зэвсэгт мөргөлдөөний улмаас шархдсан иргэдэд нууцаар хээрийн эмнэлгийн машинд эмчилгээ хийж байжээ.

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчдөд туслах зорилгоор иргэдийн санаачилгаар эхлүүлсэн сайн дурын хандив, тусламжийн аян хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Энэхүү эх оронч санаачилгыг гаргаж, Онцгой байдлын байгууллага болоод алба хаагчдад сэтгэл санааны дэмжлэг, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөллийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, “Талархал” гардууллаа.

Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд 775 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 766.713.056 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж