Ерөнхийлөгчийн АТГ, цагдаагийнхантай хийх уулзалт хойшлов

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн АТГ, цагдаагийнхантай хийх уулзалт хойшлов

“Намрын синдром”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ кино урлагт чамлахааргүй амжилт үзүүлээд буй “ТВ коктейль”-ийнхон анхны тайзны бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр/2017.08.02/ 13.30 цагт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай биечлэн уулзахаар төлөвлөөд байсан ч уулзалтын цаг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 

Уулзалт ямар шалтгааны улмаас хойшилсон нь тодорхойгүй байна. 

Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр ажил ихтэй байгаа. Үдээс өмнө үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзсан бол залгуулаад Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгосон. 
Үргэлжлүүлээд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай уулзалт хийх байсан нь хойшиллоо. Харин 15.00 цагаас Олон улсын валютын сангийнхантай уулзалт хийхээр төлөвлөөд байна. 

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж буй. Үүнтэй холбоотойгоор тус сангийн шинжээчид Монголд ирсэн байгаа бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийх даалгавар аваад байгаагаа мэдэгдсэн билээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж