АНУ-ын Лос-Анжелес хот дахь Хятадын консулын газрын үүдэнд мягмар гариг /2017.08.01/-ийн өглөө зэвсэгт этгээд гал нээжээ. Зэвсэгт этгээд хятад үндэстэн байсан бөгөөд консулын газар руу олон удаа буудсаны дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Халдлагын үеэр өөр хүн гэмтэж бэртээгүй хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.
Одоогоор хятад залуугийн талаарх тодорхой мэдээлэл болон халдлага үйлдсэн шалтгаан тодорхойгүй байна. Сэтгүүлчдийг консулын газар руу үдэд залгахад утсаа аваагүй гэнэ. Энэ хэргийг Лос-Анжелес хотын цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Өмнө нь 2011 онд үүнтэй ижил хэрэг гарч байжээ. Тухайн үед Хятадын хүний эрхийн үзүүлэлтийг эсэргүүцсэн нэгэн эрэгтэй консулын газар руу олон удаа буудаж байсан аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: Associated Press