Хунтайж Филип тэтгэвэртээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Хунтайж Филип тэтгэвэртээ гарлаа

Буурлын буян дундаршгүй гэдэг. Тэд өдөр шөнийн заагт амсхийх чөлөөгүй хөдөлмөрлөж, өнөөгийн бүтээн байгуулалтыг босголцож явсан нэгэн үеийн баатарлаг гавьяатай хүмүүс.

Их Британийн хатан хаан II Элизабетагийн нөхөр, хунтайж Филип лхагва гаригт албан ёсоор тэтгэвэртээ гарлаа. Өдгөө 96 настай хунтайж Филип Их Британийн хатан хаан II Элизабетатай гэрлэснээсээ хойш үргэлж дэргэд нь түшиг тулгуур болж ирсэн юм. Тэрбээр сүүлчийн удаа Букингемийн ордонд болох эзэн хааны усан цэргийн парадад оролцсоноор албан үүргээсээ чөлөөлөгдөж байна. Хэдийгээр нас дээр гарсан ч хунтайж Филипийн эрүүл мэнд сайн байгаа аж. 

Хунтайж Филип өнгөрсөн 65 жилийн хугацаанд 637 удаа гадаад айлчлал хийж, 5500 орчим удаа үг хэлж, 780 байгууллагын гишүүн, ерөнхийлөгчөөр ажиллажээ. 

Их Британийн хатан хаан II Элизабета, хунтайж Филип нар гэрлээд 70 шахам жил болж байгаа нь нэгдсэн вант улсын түүхэн дэх хамгийн бат бөх гэрлэлтэд тооцогдож байна. 

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж