Авлигатай тэмцэх газар 2017 оны долдугаар сарын 16-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 387 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 285 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 241, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 19, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 24 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 229 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Лхагвадорж, Нийслэлийн Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Төгсөө нарын зэрэг 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.
Эх сурвалж: АТГ
Холбоотой мэдээ