С.Батцэцэг: 2020 оны олимпод оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг: 2020 оны олимпод оролцоно

С.Батцэцэг: 2020 оны олимпод оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон, олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотголоо. 

Шагналаа гардсаных нь дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгээс сэтгэгдлийг нь сонслоо. 

-Танд баяр хүргэе. Монголчууд шагнал эзнээ оллоо гээд баярлаж байна? 

-Маш их баяртай байна. Чөлөөт бөхөд хөтөлж оруулсан Дондов багшдаа, бүх л мэх, тактикаа зааж сургасан Дүвчин багшдаа талархал илэрхийлье, маш их баярлаж байна.

Мөн шигшээ багийн дасгалжуулагч багш Батбаяр, Сүхбаатар, Цэдэнсодном нартаа баярлалаа. Одоо би Ууганбаяр, Баттулга, Цэрэнсодном багштайгаа ажиллаж байна. Чөлөөт бөхийн түүхэнд гарсан амжилтыг илүү ахиулахын төлөө сэтгэл нэгтэй хамтдаа зүтгэе гэж хэлье.

Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо, 208 дугаар ангийн хамт олондоо, Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, байнга дэмжиж ирсэн компаниуддаа талархлаа илэрхийлье.

Намайг өдий зэрэгтэй болгож, өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, өвөө эмээ, гэр бүлийнхэндээ баярлаж байна.

Багийнхан маань одоо Дэлхийн аваргын бэлтгэлд гарсан байгаа. Хархоринд бэлтгэлээ хангаж байна. Би эмчилгээтэй байгаа учраас бэлтгэлд гараагүй байна.

-Таны ойрын зорилго, 2020 оны олимпод оролцох уу? 

-Өнөөдрийн байдал маань чамлалттай байгаа. Цаашдаа өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа ажилтандаа хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх болно. Ойрын зорилго бол 2018 оны тэмцээнд маш их бэлтгэх. 2019 оноос олимпын эрхийн төлөөх тэмцээн эхэлнэ. 2020 оны олимпод оролцохыг зорьж байгаа.

-Та энэ оны эхэнд шигшээ багт орохгүй гэж мэдэгдсэн? 

-Шалтгааныг нь тодорхой хэлсэн. Би анх 2009 онд шигшээ багт орж байсан. Цалингаа бэлтгэлдээ зориулаад маш их урам авч байсан. Энэ урмыг өөр нэг залуу тамирчин мэдэрч амжилт гаргаасай гэж хүссэн.

-Хөдөлмөрийн баатар цол олгох тухай зарлигийг хэнээс анх сонссон бэ? 

-Европт эмчилгээтэй байхдаа утсаа нээгээд хартал маш их дуудлага ирсэн байсан. Мессеж ирэхэд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгох боллоо. Яаралтай ирэх хэрэгтэй байна” гэсэн байсан.

Хамгийн түрүүнд аавыгаа бодсон. Миний аав маш сайн хүн, ховор хүн. Аав маань бурхны орноос намайг хараад маш их баярлаж байгаа байх.

-Ерөнхийлөгчтэй уулзлаа. Танд захиас хэлэв үү, юу ярив? 

-Спортын талаар ярилцсан. 2020 оны олимпт оролцох уу, цаашдаа барилдах уу гэдгийг асуусан. Барилдана , 2020 оны олимпт оролцоно гэдгээ хэлсэн.

-П.Орхон дүүдээ та ямар зөвлөгөө өгч байна? 

-Энэ жил П.Орхоны бэлтгэл их сайн байгаа. Дэлхийн аварга болох байх гэж харж байгаа. Дэлхийн аварга болоорой гэж ерөөе.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж