Мелания Трамп хунтайж Харритай уулзана

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Мелания Трамп хунтайж Харритай уулзана

Мелания Трамп хунтайж Харритай уулзана

Есдүгээр сарын сүүлээр Мелания Трамп АНУ-ын тэргүүн хатагтайн хувьд анхны бие даасан айлчлалаа хийнэ. Тэрбээр хамгийн түрүүнд Канадын Торонто хотод зочлох юм байна. Тус хотод хунтайж Харригийн санаачилсан хөгжлийн бэрхшээлтэй цэрэг эрсийн олон улсын спортын тэмцээн “Invictus Games” зохион байгуулагдах ажээ. Энэ тэмцээнд АНУ-ын 90 гаруй тамирчид оролцох юм байна.

Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Их Британийн хунтайж Харритай уулзахаар товложээ. Гэхдээ тэдний уулзалтын дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болоогүй байна. Харин энэ үеэр хунтайж Харри сүйт бүсгүй Меган Марклтайгаа цуг байх эсэх нь олон нийтийн анхаарлын татаж байгаа ажээ.

Бэлтгэсэн: Ц.Уран 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж