Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би баяртайгаар, түүний гурав дахь хүүхдийг төрүүлж өгөх байсан” гэж тоглоомоор хариулжээ. Удалгүй энэ мэдээллийг хатан хааны гэр бүлийн хүмүүс үгүйсгэсэн байна.
Тэд сүүлийн үед хунтайж Харригийн хуримд гол анхаарлаа хандуулж байгаа гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хунтайж Харри болон АНУ-ын жүжигчин Меган Маркл нарын хурим удахгүй болох гэж байгаагаас болоод гүнгийн авхай Кейт хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа гэв. Учир нь, хэрвээ хүүхэд хунтайж Харригийн хурмын үеэр төрвөл хэн ч түүнийг тоохгүй гэж үзэж байгаатай холбоотой ажээ.
Кейт болон Меган нар сайн харилцаатай гэнэ. Гүнгийн авхай Кейт хунтайж Харри болон Меган нарын хурмыг хурдан болоосой гэж хүсэж байгаа хүмүүсийн нэг ажээ.