Н.Насанбуян ДАШТ-ий хос медальтан боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Н.Насанбуян ДАШТ-ий хос медальтан боллоо

Монгол Улсад Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах хууль эрх зүйн орчин хүчин төгөлдөр болоод сар гаруй болж байгаа ч одоогоор биржийн дүрмийг боловсруулж буй аж.

-Н.Насанбуян өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо-

Финландын Тампере хотод болж байгаа залуучуудын ДАШТ-ий эхний өдрийн медалийн төлөөх барилдаан болж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо.

Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.

Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.

Н.Насанбуян манай эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Түүний жинд 15 бөх барилдснаас Дархан-Уул аймгийн унаган хүү Н.Насанбуян эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноо дараалан алдаж дийлдэж явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч тэндээсээ даралтад оруулан цэвэр ялав. Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм.

60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга ‘Алдар’ спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн дүүрэн байсан ч ашиглаж чадаагүй.

Өнөөдөр ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдана.

Эх сурвалж: http://wrestling.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж