2017 оны намар өвлийн нүүр будалт

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

FASHION

2017 оны намар өвлийн нүүр будалт

Магадгүй Хятад төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын талаар барууны орнуудын болгоомжилсон, туйлширсан хандлагад дассан байх. Хятадууд энэ хандлагаа хажууханд нь орших хөршдөө ч бас харуулж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн загварын шоуны үеэр 2017 оны намар өвлийн нүүр будалтын чиг хандлагыг харж болохоор байлаа. Ирэх улирлын нүүр будалтын өнгө бол хар болон улаан өнгөний хослол. Гэхдээ та дээрх өнгөний хослолыг ашиглан нүүр будалтаа өөрийн хэв маягтаа тохируулан зохиож болно гэдгийг санаарай. 

2017 оны намар өвлийн нүүр будалтын чиг хандлагын хамгийн чухал хэсэг бол хөмсөг. Гэхдээ тод бус бүдэг хөмсөг байх юм. Нүүр будалтын мастерууд загварын шоуны үеэр загварын өмсөгчдийн нүдийг тод харагдуулах үүднээс хөмсөгний будалтыг бүдгэрүүлж өгсөн нь ирэх улирлын тренд болж байна. 

Үүнээс гадна, хөмсөгний доод хэсгийн будаж сураарай. Энэ нь танд таалагдахгүй байж болох ч гайхалтай харагдуулах болно гэдгийг бүү мартаарай. Таныг хөмсөгний доод хэсэг “Prabal Gurung” шиг график дүрстэй эсвэл “Mary Katrantzou” шиг эмх замбараагүй дүрстэй байж болно. 

Харин ирэх улиралд таны уруулын өнгө яг л зайрмаг идсэн мэт эсвэл удаан үнсэлцсэн мэт өнгөтэй байх ёстой гэнэ. мөн тоорын улаан өнгө ирэх өвлийн уруулын өнгө гэдгийг бүү мартаарай. 

Хэдийгээр ирэх өвөл этгээд хэв маяг загварын чиг хандлага болж байгаа ч сонгодог нүүр будалтыг үгүйсгэхгүй. Тэжээлийн тос, уруулын тунгалаг, өнгөгүй бальзам, ягаан өнгийн хацар өнгөлөгч, тодруулагч нь ирэх өвлийн чиг хандлагын нэг болж байна. 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж