“АНУ-ын засгийн газар Хойд Солонгосын дэглэмийг өөрчлөхийг хичээдэггүй” гэж төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон мэдэгджээ. Тэрбээр “Бид дайснууд биш. АНУ нь Пхеньянтай яриа хэлэлцээ хийхийг хүссэн” хэмээсэн байна.
Пхеньяны талаас Хойд Солонгосын пуужин АНУ-ын баруун эрэг, түүнээс цаана ч хүрэх хүчин чадалтай гэж мэдэгдсэн юм. Хойд Солонгос өнгөрсөн баасан гаригт тив алгасах баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулсан гэж мэдэгдсэн юм. Пхеньян НҮБ-ын хоригийг үл тоон баллистик пуужингийн туршилт явуулсаар буйн эсрэг АНУ тэргүүтэй олон улс эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС