Цахилгаан шат унаж, хүмүүс бэртжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Цахилгаан шат унаж, хүмүүс бэртжээ

Цахилгаан шат унаж, хүмүүс бэртжээ

Өчигдөр (2017.08.01) “Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унасан хэрэг гарчээ. Цахилгаан шатаар зорчиж явсан найман иргэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэгт өргөдөл гомдол өгөөд байгаа бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Зочид буудлын ажилтнууд “Цахилгаан шатны даац хэтэрсэн. Тороос тасарсан юм байхгүй” гэж хэлсэн гэнэ. Шат унах үед дотор нь сууж явсан найман хүний толгой эргэж, дотор муухайрсан байна. Хоёр хүний хөл бэртсэн байж болзошгүй аж. Тэдгээр хүмүүс 17 давхраас доошилж явсан байна. Шат 4-5 давхарт явж байхдаа гэнэт доош унаж, хонгилын давхар, нэгдүгээр давхар хоёрын дунд гацсан байжээ.

“Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой 630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шаттай юм байна.

Т.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж