“Н.Түвшинбаяртай барилдсан маань мартагдашгүй”

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

“Н.Түвшинбаяртай барилдсан маань мартагдашгүй”

Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд 16 яам, 19 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Монголын жүдо академийн өсвөрийн тамирчдад бүс гардуулах ёслол өчигдөр /2017.08.01/ Спортын төв ордонд болсон. Тус арга хэмжээний үеэр Грекийн алдарт жүдоч Иллиас Илладистай цөөн хором ярилцсан юм. Гүржид төрсөн ч Грекийн ард түмэнд баатар хэмээн үнэлэгдсэн тэрбээр олимпийн наадмаас алт, хүрэл медаль, дэлхийн аваргаас гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. 

И.Илладис Aфины олимпийн наадмаас алтан медаль хүртэхдээ 17 настай байсан юм. Энэ жил 30 настай тэрбээр өнгөрсөн онд Риогийн наадамд оролцсоны дараа тамирчны карьераа өндөрлүүлсэн. 

-Юуны өмнө та Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголд анх удаа ирлээ. Хэдийгээр богино хугацааны сургалтаар ирсэн ч үнэхээр сэтгэл хангалуун байна. Яагаад гэхээр өнөөдөр \өчигдөр\ Монголын жүдогийн өсвөрийн тамирчдыг хараад баярлаж байна. Бас сэтгэл их хөдөллөө. Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэн нь сайхан санагдлаа. Энэ бол миний амьдралын мартагдашгүй мөчийн нэг байх болно. Монголын жүдочид дэлхийд үнэлэгдэх болсон энэ үед Улаанбаатарт саатсандаа баяртай байна.

-“Афин 2004”-ын алт, “Лондон 2012” олимпийн наадмын хүрэл медалиас гадна Дэлхийн аваргаас зургаан медаль хүртлээ. Энэ амжилт амархан олдоогүй байх?

-2004 оны Афины олимпийн наадам миний амьдралыг өөрчилсөн дөө. 81 кг-ын жинд 17 настай хүүг аварга болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэхдээ тэр нутгийн дэвжээ гэдэг үүднээс байдаг бүхнээ хийж алтан медаль хүртсэн. Финалын барилдаан хүртэл барилдаан бүр хүнд болсныг бүгд мэднэ. Харин 17 настай хүүгийн амжилт цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэг асуулт дэлхий нийтэд үлдсэн. Тиймээс би улам сайн хичээж, тэр амжилтыг бататгаж чадсан. Түүнээс хойш олон тэмцээнд орж ялалт, ялагдлын алийг нь ч үзлээ. Гэхдээ ямар ч тэмцээн чухал учраас дэлхийн аварга, олимпийн наадам гэлтгүй бүгд нь адил оролцдог. 

-Та Монголын жүдочдоос хэнийг онцолмоор байна вэ?

-Би жүдогийн спортоор 20 жил хичээллэсэн. Энэ хугацаанд Монголын олон жүдочидтой барилдаж байснаа дурсахад сайхан байдаг. Гэхдээ Н.Түвшинбаяртай барилдаж байсан нь онцгой юм. Түүнтэй барилдаж байсан мөч сэтгэлд дотно үлдсэн дээ. 

Ч.БОЛОР 

Гэрэл зургийн Н.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж