Солонгос дахь Монголчуудын үнэн төрх | News.MN

Солонгос дахь Монголчуудын үнэн төрх

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Солонгос дахь Монголчуудын үнэн төрх

Солонгос дахь Монголчуудын үнэн төрх

Мэдэхгүй зүйлээ бурах нь 

Солонгост очиж ажил хийгээд хэдэн төгрөг цуглуулъя. Цөм хийнэ. Шууд л байр, машин авна. Бас бизнесээ ч эхлүүлнэ. Ийм хөөсөрсөн яриаг их сонслоо. Нэрээ л тэгдэг юм байлгүй дээ хэн мэдлээ. Арван жил, их сургуульд байхад ангийн хэн нэгний аав, ээж нь солонгост ажилддаг байсан. Манай аав ээж тэнд ажилддаг байсан ч болоосой гэж хүстэл тэд дэгжин хувцаслаж, халаасны мөнгөөр дүүрэн, сургуулийн цайны газар аялдан дагалдагч нартайгаа орж бүгдийн дайлна. Тэнд нь аз таарвал би явна. Байсхийгээд л утсаа алга болгоно. Долоо хоногийн дотор бүр илүү гоё шинэ утас каргогоор ирнэ. Үнэндээ тэр алга болсон утас нь ломбардад бийг ангиараа л мэднэ. Яах вэ дээ нийлж шоудсан. Нийллэгт явсан. Үнэн хаялгатай. Аль болох найзлахыг хичээнэ. Бялдуучилна. Аав, ээж нь яаж солонгос явсныг сонирхохдоо болж өгвөл өөрийнхөө аав ээжийг явуулах санаатай юм уу хаашаа юм. Сургалтын төлбөр нь асуудалгүй хийгддэг болоод ч тэр үү хичээлдээ хайнга хандах талтай. Тэр туранхай цагаан охин ингэж л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг. Тэр бандгар цагаан банди бас л өдөр бүр пүүз сольж өмсөж, тамхи зууж явна. Миний бодлоор их ганцаардлаа баярхаж, илүүчилж, далддаг байх. Эцэг эх нь хайраар дутаасандаа өршөөл эрэн сар бүр карго явуулж, дансанд нь мөнгө хийхдээ өөрсдөө дэргэд нь байх орон зайг мөнгөөр бөглөж болдог гэж эндүүрсээр. Нөгөө хэд нь энд мөнгөний үнэ цэнэ ч мэдэхгүй, эцэг эхийн хайр халамж ч амсахгүй өсөн торнисоор. Интернетээр дүрсээ харан ярилцахдаа нэг л бишүүрхэх янзтай. Элгэнд нь тэврүүлж байснаа санахгүй юм чинь. Харин би гэртээ хариад эрхлэнгүй ээж, аав гэж дуудна. Тэд яасан гэж эвийлэн хариулна. Орой өөд өөдөөсөө харж ярилцана. Өглөө духан дээр үнсээд хичээлд явуулахдаа нугалсан 2000 төгрөг гарт атгуулна. Хожим зарим найз охидын минь нөхрүүд солонгос явлаа. Эхнэр нь энд хүүхдээ ганцаар өсгөж нөхрийнхөө явуулсан мөнгөөр болгоод л байна. Хол байна гэдэг сэтгэл холдохыг хэлдэг үнэн юм билээ. Нэг найз минь мөнгө байлаа гээд нөхөр байхгүй байх долоон дор юм гэж үргэлж уйлагнана. Интернетээр харилцахдаа ямар их санаж буйгаа үгээр илэрхийлж чадахгүй бачуурахдаа хундага дарс ууна. Хүүхэд нь аавынхаа зургийг жижигхэн хуруугаараа заахдаа ‘аав” гэж бишүүрхэн хэлж хэлэд орно. Хамаатан нь солонгост байдаг хүмүүсийг бас ямар байдгийг гадарлана. Өө болохгүй бол мөнгө гуйчих, карго ирсэн гэсэн бүгдээрээ очъё, хоолны юм илүүчилнэ биз тэднийд очоод хоол идчихье. Энэ ёстой цөм баяжих бизнес санаа цаадахыгаа ятга. Одоо лав овоо хэд цуглараа биз. За байз хэдэн жил боллоо. Таван жил шүү дээ. Ятга, сэнхрүүл, мөнгийг нь хэд дахин өсгөх юм чинь зөвшөөрөлгүй яадаг юм.

Том болоод солонгос л явна даа. Очиж цөм баяжъя байз гэж бодсон үе бий шүү. За тэгээд ФБ ээр солонгост байдаг олон найзтай боллоо. Дандаа аялж, зугаалж, дэлгүүр хэсэж, янз бүрийн хоол идсэн зургуудаа тавина. Хүн л юм хойно бяцхан атаархана. Очих юмсан. Дандаа л ийм гоё зураг тавина. Энэ солонгос гэдэг чинь диваажингийн орон, мөнгө бол газраар нийлтэл ургадаг ба хүмүүс түүж гэрлүүгээ явуулдаг юм байна. Ойлгомжтой тэгж л таарна. Би очиж мөнгө түүх юмсан гэж гэнэн би их боддог байлаа. Аргагүй шүү дээ. Аль наймдугаар ангиас хойш ангид ээж аав нь солонгост байдаг хүүхдүүд баярхлаа дээд зэргээр харуулаад эхэлсэн юм чинь.

Тэгээд би өөрөө солонгос явлаа. Арван хоног л болсон байх. Эхэндээ ч шил толин барилга харж алмайрч, кинон дээр гардаг хоол идлээ. Нөгөө алдарт Монгол таун руу очиж дэргэд буудал хөлслөв. Есөн давхар нарийхан барилга дүүрэн худалдааны лангуу байх ба 3 давхарт нь монгол хоолны газар байна. Сайхан цагаан арьстай боловч ядрангуй төрх нь нүдэнд нь илчлэгдсэн монголчууд холхино. Орой нь монгол хоолны газар хоол идэж танилтайгаа хуучилж суув. Үнэндээ бол тэнд байдаг бүх найз нартаа гомдсон. Ганц найз нь ирж байхад хүрээд ирэхгүй өөдгүй гэдэг нь. Бүгд л өөдөөс өнөөдөр ажилттай, арай гэж ажилд орсон тул нэг цаг л тасалдвал ажлаас халчихна. Дараагийн ажиллах хүмүүс нь хүлээж байгаа. Өнөөдөр амарч байна. Гэхдээ маш их ядарсан тул найз нь унтлаа. Тэгээд ч чиний байгаа газар хол гээд бүгд гоншгонодог байна шүү. Явахаас өмнө ‘За чи тэнд мянган найзтай байж болно. Очоод ёстой уулзаад гоё моё гэж бодож байвал худлаа шүү. Хэн нь ч ирэхгүй дээ. Чи нэг удаа тэнд очоод буцна. Бусад нь удаан хугацаанд ажиллаж амьдарна. Чамайг эрхлүүлэх гээд олдсон ажлаа үгүй хийх, өдрийн орлогоо байхгүй болгох зориг юу л бол. Чи яахав үг хаяж байгаад ажлын таслуулж өөр дээрээ ирүүлнэ. Дараа нь чи яваад өгнө. Харин найз чинь ажилгүй болж дахин хэдэн хоног ажил хайж улаа эргэтэл гүйж, хүн царайчилж, бүр дордвол долоон доор ажил арай гэж олно. Тэгэхээр чи битгий ир гэж шалаад байгаарай” гэж хүн сануулсан толгойд орж ирлээ.

Ойролцоо ширээнд сууж байсан ах нар ‘Хөөе чи нөгөө зохиолч уу” гэж байна. Тийм гэсэн чинь ярих юм байна гэлээ. Бид хамт суулаа. Хижээл насны хөхөвтөр царайтай, зовхи нь бүлцийсэн ч брэнд өмссөн тэр ах нийлээд согтсон тул дал мөрөөр пад пад цохисноо ‘Ахынхаа амьдралыг сонсох уу” гэлээ.

‘Ах нь хүүхдүүдтэйгээ уулзаагүй 13 жил болж байнаа. Анх аяллын визээр ирээд харласан. Эхэндээ идэвхтэй ажиллаж мөнгөө явуулж урамтай байв. Гэтэл нэг өдөр найз маань монголоос залгаад ‘Эхнэр чинь хүнтэй суусан” гэж байна. Очъё гэхээр чадахгүй. Өчнөөн жил цуглуулсан мөнгөөр тансаглаад үрсэн сурагтай. Хүүхдүүд эмээ өвөө дээрээ очсон. Гэр хороололд. Тэгээд эхнээс дахиад л мөнгө цуглуулж оронтой болгоно гэж зүтгэв. Ямар ямар ажил хийснээ хэлээд яахав. Чи бөөлжинө биз. Шөнөдөө хоёрхон цаг унтаж нүдний хор гаргаж олдсон бүх ажлаа ээлжээр хийнэ. Тэгээд олсон мөнгөө Монгол таун дээр ирж гэр лүгээ явуулна даа. Тэгээд л энд орж сайхан монгол хоолоо хөлсөө гартал идэж аваад л халаасандаа сохор зоосгүй ажил руугаа явна. Заримдаа бачуурч уйлна. Үхмээр санагдана. Хүүхдүүд ийм ч юм тийм ч юм гэж нэхнэ. Хайраар дутаасан нүгэлтэн би ядаж эдээр дутаахгүй юм шүү гэж зүтгэнэ. Миний хүү тэнд 500 долларын пүүз өмсөж харин би энд 10 мянга воны сандаал өмсөнө. Тэгснээ гэр хорооллын дээрэмчин нарт нөгөө 500 долларын пүүзээ дээрэмдүүлсэн гэнэ. Өөрөө л бэртэж гэмтээгүй бол яамай даа гэж бодовч тэр 500 долларыг нь олох гэж энд бүтэн сар нуруугаа тасартал, гараа сарвайтал ажилссанаа бодохоор гол зураад л явчихна. Тэгж байтал хамаатны тэр энэ өвдсөн гэнэ. Тийм ийм юм авах гэсэн мөнгө дутсан гэнэ. Тэрийг л бүтээчихвэл амьдрал нь цэцэглэх юм гэнэ гээд л гуйлга монголоос тасрахгүй ээ. Үгүй ээ би энэнтэй хэзээдээ хамаатан болсон юм бол гэж хүртэл гайхна. Үгүй гэвэл хоёр хүүхдэд минь халгаатай хандах юм болов уу. Эцэг эхгүй хүүхдүүдэд минь аавд долигонох хамаатнууд нь ядаж элгэмсэг хандаг дээ гэж горьдох доо нэхсэн мөнгийг нь явуулдаг. Охин өсвөр насных болсон. Ийм ч авна тийм ч юм авна гээд зургийн явуулна. Тэрийг нь хайж их ажлын хажуугаар улаа эргэтэл дэлгүүрээр гүйнэ. Уг нь ясаа амрааж амрах өдөр, цаг минь шүү дээ. Нэг удаа бүр үнэндээ алхаж ч дийлэхгүй ядрахдаа дэлгүүрийн сандал дээр унтсан байсан. Харласан тул сэрэмжтэй байх хэрэгтэй тул ядарч ядаж байхад сонор сэрэмжтэй байх гэсэн нэг асуудал байнаа. Үйлдвэрт ажилд орвол уг нь цалин өндөр, амралтын цагтай байдаг юм. Гэтэл харласан гэдэг нэрэн доор визтэй монгол залуус дээрэлхэнэ. Юм л бол цагтаа дуудна, хөөлгөнө гэж айлгана. Долоо хоногтоо нэг удаа хоолонд оруулж долигноно. Хүнсийг нь авч өгнө. Уг нь байр байтугай авах мөнгө хийсэн. Энд би идэж, өмсөж шалих биш. Даанч тэр их мөнгө монголд очоод үнэтэй хувцас, хоол хүнс, тансаглал болж дууссан. Одоо ямар нүүрээрээ очих юм. Орон гэр ч байхгүй. Ажиллах газар ч байхгүй. Ядаж эр хүн байна даа. Найз нөхөд дундаа юу гэж хэлэгдэх бол гэхээс яс хавтайж байна. Хүүхдүүдийг минь өмсөж зүүснээр нь дүгнээд намайг овоо явж байгаа гэж л боддог юм билээ. Тэр бодлоороо л байг гэж хүсэх юм. Хэзээ харих уу гэж үү? Монголын минь хөх тэнгэр намайг дуудвал солонгос цагдаа явуулж хүчээр барьж аваад нутаг буцаана байх. Үгүй бол эндээ л үхдэг байх даа. Тэнхээ барагдаагүй байхад хэдэн төгрөг олоод ‘Аав нь юу хүссэнийг нь явуулъя” гэж бардам хэлээд л байж байя. Сардаа ганц эндээ ирж монгол хоолоо идэж, каргонд хамаг мөнгөө шавхаж монгол руу явуулна. Тэгээд буцаад гэлдрэхэд нулимс хоолойд тээгэлдэг шүү.” гэсээр нулимсаа арчиж суух тэр ахыг би одоо яасан бол гэж боддог. Эсвэл Монголын хөх тэнгэр хүүгээ дуудаасай гэж залбирах уу. Бүх зүйл миний төсөөлснөөс тэс өөр байсанд миний нулимс ч бас хоолойд тээглэсэн дээ. Тэмдэглэл үүгээр дуусахгүй ээ.

Зохиолч А.Пүрэвмаа

Эх сурвалж: undesten.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-08-02 66.181.161.102

Дээхнэ үеийг бодвол одоо Өмнөд Солонгос улсад амьдардаг Монголчууд хамаагүй жаргалтай сайхан амьдардаг болсон.

Avatar

Зочин 2017-08-02 211.36.142.165

[Хориотой Үг]

Avatar

Зочин 2017-08-02 203.91.115.41

Со д ажиллаад амьдралаа дээшлүүлсэн улсууд зөндөө байна миний 10-н жилийн хүүхэд Со д бараг 10 гаран жил болж байгаа ямарч байсан хотын захдуу 2 давхар 2 ширхэг PUB буудалтай болсон нэгийн нь Ээж нь нөгөөгийн эхнэр нь ажилуулаад болоод байдаг юм билээ Ийм жишээ зөндөө шүү арчаагүй юмнууд архинд толгойгүй мэдүүлээд тэрийгээ бусдад чихэж байхгүй юу

Avatar

Зочин 2017-08-02 172.56.20.185

Манайд бол ерөнхийлөгчөөсөө эхлээд зөөлхөн хэлхэд [Хориотой Үг] ичих ч үгүй шууна доо

Avatar

Зочин 2017-08-02 172.56.20.185

Х У Л Г А Й Ч

Avatar

Зочин 2017-08-02 103.229.121.49

Үнэн шүү дээ Монголд байгаа улсууд нь тансаглаад дуусдаг хөгширсөн ядарсан хойноо жагсаалаас хасагдаад ирдэг хамаг сайхан нас жилээ ажил хийсээр өнгөрсөнөө мэддэг

Avatar

Зочин 2017-08-02 46.127.193.153

Het 1 taliig barij bichjee zohiogood teneg Gar ve

Avatar

Зочин 2017-08-02 66.181.186.107

Xexe ene odoo tsetserlegiin huuhdeer bichuulchivuu yav Harlachihaad mongol yavahgyu gesen murtluu town orj arhidaad baidag ovoo har ve Tegtlee zovj yavaa murtluu zohiolch gedgiig n haraad medjiine gene shuu aay Mungu yavuulahaar town orno gene uu bankniihan bugd solongost salbartai bolood olon jil bolj bgaa mongol ajiltnuudtai baigaashdee bankind mongoloor yariad suuj baidag bolson shuu 10 honogt yugaa medehev

Avatar

Зочин 2017-08-02 66.181.186.107

solongost baigaa humuus uchirgyu zovdog gej helmeergyu baina 7-8 jil amidraad irsen odoo ch ochih durtai Ajil n hund yag uursdiin n amidarch baigaa bair taaruu l baih gehdee hudulmurluj mungu olj baigaa n ih Mongol yavalgyu 10 20 jil bolson hun odoo barag baihgyu ihenh n irj ochdog bolchihood baigaa Huneesee shaltgaalaad munguu zartsuulah n ugaasaa hun bur uur baidag Solongost ch olson munguuruu unetei hool huns hereglej gutal huvtsas camer mashin avchihdag humuus zunduu baidag Zuv zardag n ch baigaa Mongold hamaatan sadanruugaa hamag munguu ugdug hun barag baihgyu bolsoon uursduu ireed yavaad baidag bolson Ene er n ih deer ued 10 honoson hun baih

Avatar

МОНГОЛ 2017-08-02 66.181.185.228

Яг үнэндээ бол увайгүй улаан луйварчин улс төрчдөөс болж цөөн хэдэн монгол амьдрахын эрхээр хүний нутагт боол болж байгаа шүү дээ Оффшорчдын хулгайлсан их хөрөнгийг эргүүлэн авчирч улсад нь тушаагаад луйварчдыг нь [Хориотой Үг] хатаавал таарна

Avatar

Зочин 2017-08-02 103.10.20.34

Ene Mongol min arai dendlee hun bolgon Solongos yvna gedeg bolj humuusee ajiltai bolgoh yumsan

Avatar

ЗОЧИН 2017-08-02 66.181.180.167

БООЛИЙН ХӨДӨЛМӨР МОНГОЛД БОЛ БИЙ БИЙ СОЛОНГОСТ БАЙХГҮЙ СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮНД Нь ҮНЭН ГЭХДЭЭ ТЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЭ МӨНГӨТЭЙ БОЛДОГ ЯАЖ ЗАРЦУУЛАХ Нь ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХЭРЭГ ТЭР БООЛИЙН ХӨДӨЛМӨР ГЭЭД БАЙГАА АЖЛЫГ ЧИНь ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР АЖ АХУЙН ЭЗЭД Нь ӨӨРСДӨӨ ХАМТ АЖИЛЛАЖ Л БАЙДАГ МАНАЙХАН ШИГ ЮМ ҮЗЭЭГҮЙ ТАНСАГЛААД БАЙДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ ИХ ЭНГИЙН АМЬДАРДАГ ТЭГЭЭД Ч СОЛОНГОСУУД САЙН ХҮН ИХТЭЙ ШҮҮ МАНАЙХААС ОЛОН САНАГДСАН ШҮҮ

Avatar

Zochin 2017-08-02 221.160.149.155

Mangolchuud maahi yag booliin hodolmor hiij amid arch baigaa Ih Olin tsag ajillaj mash baga tsalin abch b Ajliin undsen tsag gej baihgui iluu tsagiin mongo gej baihgui Solongosd ajilj amid arch baigaa humuus yadarsan ch hiisniihee hemjeegeer tsalingaa abdag

Avatar

Зочин 2017-08-02 172.56.12.55

Монголчууд бид bищет Солонгсчууд Америкт ухэн Хатае ажилдаг Ази ху гэдгэг тамч юм шиг

Avatar

ХЭХЭ 2017-08-02 103.57.95.250

МОНГОЛД ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ГАРААД ОЛЖ ИРСЭН ХЭДЭН ЦААС НЬ ҮНЭГҮЙДЭХЛЭЭР ХУЛГАЙ ХИЙХЭЭС ЯАХАВ ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ЮМ ДАА ЗАЙЛУУЛ

Avatar

зочин 2017-08-02 202.179.25.199

эцсийн эцэст энд байгаа эхнэр хүүхдүүд нь хань нь аав нь ямар их зүйлийг эрүүл мэнд сэтгэл санаа бүх зүйлээ алдан байр тэр зүйлийг бий болгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй Тэгвэл болж л байна хэрвээ тэгдэггүй бол тэр хүний хөлс хүч хүний гэзар амссан доромжлол хүнд бэрх амььдрал бүгд хэрэггүй болр байгаа юм даа Би Солонгост жил орчим ажиллаж бйасан мөнгө ч хийсэн Гэхдээ тэр бол миний амьдралын хамгийн хэцүү үе байсан Биемахбодийн хувьд биш сэигэл санаа миний бардам зангийн хувьд хамгийн хэцүү үе байсан Одоо би яаж тэсэж байан болдоо гэж боддог юм Ямар сайндаа манай найзууд тэр тэнд тэсээд байх хүн мөн үү гэр гайхаад бие биедээ ярьдаг байсан гэсэн Гэхдээ би тэвчээр сурсааан харин өнөөдөр үүнийг гэр бүлийнхэн маань ойлгохүй байпагт харамсдаг Манай эгч авгай чинь чамаас мөнгө ирэнгүүт дүүгээ дагуулаад дэлгүүр хэсдэг бүгдийг нь үрдэг Чи тэнд зовоод хэрэгггүй хурдан ир гэсэн Үнэн байсан Ирсэн нь ч болсоон Эрүүл байгаа дээрээ kkkkkk

Avatar

Зочин 2017-08-02 203.91.115.36

Тийм л байх Солонгос явбал 2лаа л явах хэрэгтэй Манай хажуу байрны ах эгч 2 солонгос яваад эхнэр нь түрүүлж ирсэн Нөхөр нь жаахан удаж ирсэн Энэ хооронд эхнэр нь бужигнуулж байлаа Нөхөр нь ирээд удалгүй элэгээр эас барсан Эхнэр нь нөхрийгөө ирсний дараа ч бие муу байхад ч гэрийнхээ гадаа хүнтэй уулзаж буужгнуулсаар Одоо 3 охиноо нөхрүүдтэй нь яс хаяж хэрэлдүүлээд л

Avatar

Зочин 2017-08-02

Цагаач ажилчид гэдэг бол ганцхан Монголчууд л хийгээд байгаа ажил биш 20-р зуунд Япон [Хориотой Үг] Солонгос Вьетнамын хүмүүс хэдэн зуун саяаараа Америк болон Европын орнууд руу цагаачилж ажиллаж амьдарсан Өнөөдөр тэдний үр хүүхдүүд тэнд бизнесийг нь үргэлжлүүлэн ажилласаар байгаа билээ Цагаачид эргээд улс орондоо маш их хөрөнгө оруулалт хийж нийгмээ урагш татсан түүхтэй Манайхан ч яахав хөөрхий өмд гуталнаас цаашлахгүй байх нь олон Гэхдээ Солонгос бол хамгийн их хөрөнгө оруулж байгаа улс яах аргагүй мөөн

Avatar

Зочин 2017-08-02 202.179.27.140

Өөрсдөө хөдөлмөрлөж хөрөнгө оруулж байгаа шүү Харин Солонгос хөдөлмөрлүүлж ажлын хөлсийг нь өгч чадаж байгаа нь үнэлүүштэй Гэвч манайхан яаж мөнгө олсныг нь ч мэдэхгүй ирүүлсэн мөнгөөр нь тансаглаж гангарах өвчтэй

Avatar

Зочин 2017-08-02 180.68.48.131

Боолын хөдөлмөр л гэхийн Боол гэдэг чинь маш их ажилчихаад өчүүхэн бага цалин авахыг хэлдгийн Тэгэхээр монголчууд өөрсдөө эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж бгаа гэсэн үг

Avatar

Зочин 2017-08-02 180.68.48.131

одоо яая гэхэв дээ Улс нь гуйлгачин юм чинь хөгжилтэй орон руу явж мөнгө цуглуулах нь жам шүү дээ Надад бол хэцүү санагдахгүй л бна Харин ч амар Стрэсдэхгүй юманд санаа зовохгүй ажлаа хийгээ л маөнгөө хураагаа л бж бнө

Avatar

Хулгайч 2017-08-02 202.9.43.208

Ажил хийх муухай балиар заваан боолын ходолмор

Avatar

зочин 2017-08-02 202.179.27.140

Энэ [Хориотой Үг] хүний хөдөлмөрлөж олсон мөнгө эд хөрөнгийг юман чинээ санахгүй л дээ [Хориотой Үг] нартай тэмцээчээ [Хориотой Үг] нар үхэж далд ороосой

Avatar

Монголхүү 2017-08-02 211.246.68.3

Зөв бодолтой архи тамхи хэрэглэдэггүй хүн байр машин байтугайг хийгээд ирж байна Буруу бодолтой олсон мөнгөнийхөө талын архи тамхинд өгөөд байгаа хүмүүс л юу ч цуглуулж чадаагүй харьж чадахгүй байгаа байх

Avatar

Bgaaa 2017-08-02 220.68.14.172

Unuudur iin Mgl iin nuur tsaria iim l bna Archaagui humuus eh orniig mini bulshilj bndaa Bolood bgaa yum shig ch yag unendee mgl chuudiin amidral bargar bainlee Gadaadad ajilj bgaa hed ni l avch yavj bgaadaa Humuus ee ajiltai bolgoh yamar l bolomj bn orlogiig ni yaj usguhuu ter buh bolomjiig l ashiglmaar bhiimdaa

Avatar

сөрж амьдар 2017-08-02 202.9.43.108

Олиггүй залхуучууд нь УБ-таа үлдэж харьд ингэж зовж буй ажилсаг хэдийгээ ингэж сорж байгаа нь үнэн Капиталист амьдралын их сургууль төгсөж сөрж босч амьдрах ухаанд сургаж байгаа солонгосчуудад баярлах ёстой Дотоодын [Хориотой Үг] дээд сургуульд хамгаа суйлуулж хоосрсноос 11-р ангиаасаа солонгосын энэ хатуу орчн зүглсэн нь хожмын өдөр унацтай биш үү Амьдрал амттай болно

Avatar

Зочин 2017-08-02 27.123.212.132

Ац чинь цалин бага бна хөгжил муу бна гэж унасан газар угаасан усныхаа төлөө эцэг эхээ өнгөрхөд дэргэд нь байж эхнэр хүүхдээ тэжээгээд эх орон дуудахад бэлэнээр монголдоо ажиллаж амьдарч болоод л бна

Avatar

Зочин 2017-08-02 66.181.185.189

Би 98 онд очоод 2010 онд буцаж байсан Анх очоод л нугас тахиа гахайны аж ахуйд ажилд орсон Эхэндээ үнэртэй халуун байсан ч дорхноо дасаж бүх ажлыг нь хийж сурав Яваандаа доороо [Хориотой Үг] 3 залуу ажилуулан би өөрөө махаа борлуулж эхлэв Эзэн хаяа ирж тооцоо нийлнэ Орлого суга өссөн Би сардаа 3 саяыг авангаа ашгийн 7 хувийг хүртэх болов Олон ч машин дүү нартаа ачуулсан Монголд эхнэр дүү нартайгаа нийлж сүлжээний бизнес ч хийж эхэлсэн Мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авсаар байв 3 хүүхдийн бүх сургалтыг дааж улмаар гадаадад ээжтэйгээ явав Солонгост баярлалаа Эзэн хичээвэл заяа хичээнэ Архи тамхинаас хол бай Бүү баярх Би олон хүнд эмчилгээний зардлаар тусалсан Тэд эрүүл саруул болцгоож манийгаа Монголд хамтаръя гэж дуудлаа Одоо Сэлэнгэ Булган Хөвсгөл Увс аймагт олон аж ахуй эрхлэн зуу гаруй өрхийг ажил амьдралтай нь залгуулаад явж байна даа Би Солонгосулсад маш их зүйлийг сурсан Одоо эзэн өвгөнтэйгээ холбоотой Энэ наадмаар ирээд маш өндөр сэтгэгдэлтэй буцсан Өөдрөг үзэлтэй бүхнийг сайнаар төсөөлж хүнтэй эвтэй найртай байвал үйлс бүхэн чинь дэлгэрнэ

Avatar

Зочин 2017-08-02 202.131.227.42

sain bn amidrah chadvar muutai yumnii une tsene medehgui suuri uhamsar mutai bolovsrolgui hun bol tegeed hediig l olno urne archaagui hun bol huraaj hurimtluulahaa medeh l baih haramsaltai ni archaagui humuus olon l bga bh

Avatar

Зочин 2017-08-02 202.55.191.130

Сайн байна залуу минь сайн байна Сайхан юм сонссон чинь ахын нь самсаа сархирч байна

Avatar

зочин 2017-08-02 202.179.27.140

боловсролоос их хамаарахгүй дээ Суурь хүмүүжил өөрийнх ухаан л чухал

Avatar

Зочин 2017-08-02 202.131.227.42

ee chaavasdaa ingej harid ochij hamgiin hund hetsuu bohir zavaan booliin hodolmor erhelj ger buliinhee toloo ooriigoo zohiosloj suuna gedeg unen emgenel yum shig l sanagddag iim ch amidral baih gej

Avatar

bayar 2017-08-02 122.201.22.128

huunii nutag hetsuu shuu ajillaj amdarsan hun l zovlong in medene dee hun amdarah gej yaj ch yavna shuu dee solongosd ajilladag neg l niitleg hunii turh duu gehdee chamaig gesen ur huuhed eh oron chini bna buh yum saihan bolnoo

Avatar

зочин 2017-08-02 59.153.115.236

Монголд хуулиа дээдэлсэн боломжтой байсан бол яах гэж хүний газар зовох вэ гэж бодогдоод байх юм

Avatar

зочин 2017-08-02 66.181.180.167

тэд улсдаа валют олж ирдэг наймаачид дэлгүүрчидээс хавьгүй их хувь нэмэртэй иргэд

Avatar

Tulga 2017-08-02 202.179.25.125

Unen shuu dee amraltiin neg uduruu mongol taund irj taarsan er em 2 bieiin jargaliig edelj salna bugd khoorondoo belgiin kharitsaand ortson shuu dee unen bol ene shuu khugshin zaluu er em l bol khamaagui nas zurukhuus nukh zurukhgui

Avatar

Зочин 2017-08-02 202.131.227.42

pooh yuve ain araichdee hunii amidral uu maliin amidral uu

Avatar

Зочин 2017-08-02 27.123.214.126

Unen turh ch geh shig neeh nuuts ym medchihsen ym shig surjignehee l baichih

Avatar

huurhii duu 2017-08-02 61.134.101.68

hunii hetsuu dee huurhii

Avatar

ЗОЧИН 2017-08-02 66.181.180.167

СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ БГА ХҮМҮҮСИЙГ БИТГИЙ ГООЧИЛ ЯДАРСАНДАА ЯВСАН БОЛОХООС ЗАДАРСАНДАА ЯВДАГГҮЙ ЮМ ХОРВООД ҮНЭГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ БҮХ ЮМ ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Avatar

Зочин 2017-08-02 182.160.35.239

Гоншигнох муухай даа

Avatar

Zochin 2017-08-02 175.212.93.149

Hamgiin gol ni hulsuu dusluulan noir hooloo hasan bj tsugluulsan heden tugrugiig ni ar ger ahan duus nar ni zuv zartsuulj hun chanartai handaj setgeliin dem ugch eh nutagtai irehed ni setgel itgeleer duuren ugtaj avaasai olson heden tugrugiig ni burugaar urj zartsuulj amidralaa busniuldag gants neg humuus baidag yum bn lee gadaadad ajillaj bui humuusee ar ger ahan duus nar ni hundelj setgeliin dem ugch bgaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж