Согтуугаар жолоо барих зөрчил буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо барих зөрчил буурахгүй байна

Согтуугаар жолоо барих зөрчил буурахгүй байна

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс долдугаар сарын 31-нд нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлагыг шалгаж шийдвэрлэжээ.

Ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төвт эмчлүүлж байгаа аж. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус, тус бүртгэгджээ.

Хамгийн ноцтой нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 48 жолоочийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь бусдын амь насанд аюул учруулаад зогсохгүй өөрөө эрсдэлд оруулж байгааг сануулсаар байтал энэ төрлийн хэрэг, зөрчил буурахгүй байгаа аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж